ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2018 оны 03 дугаар сарын 27                                    Дугаар: 06                                          Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1410 цагт эхэлж 1610 цагт өндөрлөв. Хурлыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ удирдав.

Хэлэлцсэн асуудал:

1. “Инновацийн 7 хоног", "Монгол инженер-2018” арга хэмжээ зохион байгуулах тухай

      ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

БуХС-БАТС-ийн профессор Л.Оюунцэцэг

МехТС-ийн ахлах багш Ш.Цоож

2. ШУТИС-д бараа ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгжүүлэх журмын шинэчилсэн найруулга

СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ 

ХОХГ-ын дарга Г.Жавхлан 

Бусад асуудал:

  • “ШУТИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай

ЗХНГ-ын дарга Н.Ганзориг

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. “Инновацийн 7 хоног”, “Монгол инженер-2018” арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг Захирлын зөвлөлийн гишүүд дэмжиж, холбогдох зардлыг бүрэлдэхүүн нэгжүүдэд тэгш хуваарилах зарчмаар хуваарилж гаргахаар тогтов.

2. “ШУТИС-д бараа ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгжүүлэх журам”-ын шинэчилсэн найруулгад редакцийн засвар хийж батлуулж ажиллахыг ХОХГ-ын дарга Г.Жавхланд үүрэг болгов.

3. “ШУТИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам”-ын нэмэлт өөрчлөлтөд редакцийн найруулга хийж Захирлын тушаалаар батлуулахыг ЗХНГ-ын дарга Н.Ганзоригт үүрэг болгов.

4. ШУТИС-ийн 60 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажлыг хангах, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг /Ажлын хэсгийн дарга: СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, орлогч дарга: ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү, нарийн бичгийн дарга: ЗХНГ-ын дарга Н.Ганзориг, гишүүд: СОАЭ дэд захирал Х.Энхжаргал, ХБТЭ дэд захирал Б.Сүхбат, ЭШХАЭ дэд захирал Т.Намнан, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал А.Энхбат, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал Б.Соёлсүрэн, Е-НИ-ийн захирал Я.Наранцэцэг, ОрТС-ийн захирал С.Давааням, ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ/ байгуулахаар тогтов.

 

 

Захиргаа, хүний нөөцийн газар