ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

           2018 оны 02 дугаар сарын 20                                Дугаар:04                                           Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1410 цагт эхэлж 1650 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн хөтөлбөр, мэргэжлийн нэр өөрчлөх тухай

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од

СХБА-ны дарга Д.Батдорж

2. Үндсэн сурах бичгийн удирдамж батлуулах  

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од

Бусад асуудал:

- “Нанотехнологийн аргаар даавуу боловсруулах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг зах зээлд борлуулах” тухай

           ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. “ШУТИС-ийн хөтөлбөр, мэргэжлийн нэр, зэргийг өөрчлөх /шинэчлэх/” талаар бүрэлдэхүүн сургууль, институтээс санал авч, боловсруулалт хийж Захирлын зөвлөлийн дараагийн хурлаар хэлэлцүүлэхийг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргалд үүрэг болгов.

2. “ШУТИС-ийн ном, сурах бичгийн журам”-ын төсөлд гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, боловсруулалт хийж Захирлын зөвлөлийн ээлжилт хурлаар дахин хэлэлцүүлэхийг ажлын хэсэг, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргалд үүрэг болгов.

3. Нанотехнологийн аргаар шингэний гаралтай бохирдол түлхэх чадвартай даавуу үйлдвэрлэх технологийн тоног төхөөрөмжийг зах зээлд борлуулах саналыг дэмжиж, үндэслэлийг бодитой боловсруулж Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэх бэлтгэл хангаж ажиллахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг нарт үүрэг болгов.

4. МХТС-ийн ахлах багш Г.Дугарчулууны эмчилгээний зардалд зориулж Мэдээлэл, холбооны технологийн сургуулиас 2000000 (хоёр сая), ҮТС-ийн слесарь Д.Энхтайваны эмчилгээний зардалд зориулж Үйлдвэрлэлийн технологийн сургуулиас 2000000 (хоёр сая), бусад бүрэлдэхүүн сургууль, институт, захиргаанаас тус бүрт 100000 (нэг зуун мянга) төгрөгийн дэмжлэг үзүүлэхийг дэмжин ШУТИС-ийн захирлын тушаал гаргахаар тогтов. 

 

Захиргаа, хүний нөөцийн газар