ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2018 оны 02 дугаар сарын 02                                         Дугаар: 03                               Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1010 цагт эхэлж 1320 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хэлэлцсэн асуудал:

1. Хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтэн бэлтгэх асуудлыг БСШУСЯ, ХХААХҮЯ-аар шийдвэрлүүлэх, оюутныг сургах төлбөрийг төрөөс дэмжүүлэх тухай

ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг

2. ШУТИС-ийн профессор багш нарын цалин хөлс, нэмэгдлийн тухай

ХБТЭ дэд захирал Б.Сүхбат

ХХТГ-ын дарга Ж.Арслан

Бусад асуудал, 

- ШУТИС-ийн профессор багш нарын 2014-2017 оны хичээлийн жилүүдийн бодит гүйцэтгэл, цалин хөлсний судалгаа

ХБТЭ дэд захирал Б.Сүхбат

ХХТГ-ын дарга Ж.Арслан

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ҮТС-иас оруулсан асуудлыг дэмжиж, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийн инженер мэргэжлүүдийг төрөөс дэмжүүлэх талаар санал боловсруулж, холбогдох яамаар дамжуулан уламжилж Засгийн Газрын бодлогын баримт бичигт тусгуулах ажлыг СОАЭ дэд захирал Х.Энхжаргал, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг нарт хариуцуулахаар тогтов.

2. Профессор багш, ажилтан ажиллагсдын цалин хөлс нэмэгдүүлэх талаар холбогдох тооцоо судалгаа хийж Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ нарт үүрэг болгов.  

3. Цагаан сарын баярыг тохиолдуулан тус их сургуульд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж, 50000 төгрөгний тэтгэмж олгохоор тогтов.

4. БуХС-ийн профессор Б.Энхтуяа багшийн эмчилгээний зардалд БуХС тусламж үзүүлэх, ХШУС-ийн ахлах багш Ү.Ариунаагийн эмчилгээний зардалд зориулж хамтын гэрээний дагуу буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтов.

 

Захиргаа, хүний нөөцийн газар