ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны /ээлжит бус/ хурлын шийдвэр

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН /ЭЭЛЖИТ БУС/ ХУРЛЫН ШИЙДВЭР 

 

2017 оны 12 дугаар сарын 18                                                                                            Улаанбаатар хот 

 

       Захирлын зөвлөлийн ээлжит бус хурал 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1400 цагт эхэлж 1650 цагт өндөрлөв. Хурлыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал удирдав.

Хэлэлцсэн асуудал:

1. Оюуны өмч, технологи дамжуулалтын журам

ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

2. 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн журам

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

СХБА-ны дарга Д.Батдорж

Бусад асуудал:

             БуХС-ийн БАТС-ийн орон нутагтай хамтран ажиллах гэрээний тухай

                        БуХС-БАТС-ийн захирал Г.Баттүвшин

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. Захирлын зөвлөлийн гишүүд “ШУТИС-ийн оюуны өмчийн бодлого”, “Технологи дамжуулах журам”-ын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, батлахаар тогтов. “ШУТИС-ийн оюуны өмчийн бодлого”, “Технологи дамжуулах журам”-ын төсөлд өнөөдрийн хурлаар яригдсан саналыг тусгаж, редакцийн найруулга хийж батлуулахыг ЭШХАЭ дэд захирал Т.Намнанд үүрэг болгов. 

2. 2018/2019 оны хичээлийн жилийн элсэлтийн журмыг зарчмын хувьд дэмжиж, гишүүдийн хэлсэн саналыг тусгаж боловсронгуй болгож батлуулахыг үүрэг болгов. Мэргэжлийн болон техник технологийн улсын олимпиадад байр эзэлсэн, 2017/2018 оны хичээлийн жилд ШУТИС-д элсэн суралцаж байгаа нэр бүхий 7 оюутанд сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг 40-50%-иар олгохыг ШУТИС-ийн Захирлын тушаалаар баталгаажуулахыг СХБА-ны дарга Д.Батдоржид үүрэг болгов.

3. Өмнөговь, Сүхбаатар аймгуудад ШУТИС-ийн бизнесийн ахисан түвшний сургалт зохион байгуулах гэрээ байгуулж, холбогдох зохицуулалт хийж ажиллахыг СОАЭ дэд захирал Х.Энхжаргалд хариуцуулахаар тогтов. 

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР