ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хурлын шийдвэр

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР

 

2017 оны 8 дугаар сарын 18                                                                                     Улаанбаатар хот

      Захирлын зөвлөлийн хурал 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1020 цагт эхэлж 1240  цагт дуусав. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд:

Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал                          Х.Энхжаргал

Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал       Т.Намнан

Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал                   Б.Сүхбат

Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал                         Л.Баяр-Эрдэнэ

Захиргаа, хүний нөөцийн газрын дарга                                       Н.Ганзориг

БАС-ийн захирал                                                                        Э.Нинжгарав

БуХС-ийн захирал                                                                       А.Энхбат

ГУУС-ийн дэд захирал                                                                 Н.Буянхишиг

МехТС-ийн захирал                                                                     Д.Цолмонбаатар

МХТС-ийн захирал                                                                       Н.Чулуунбанди

ҮТС-ийн дэд захирал                                                                   П.Булга

ХШУС-ийн захирал                                                                      Д.Ганхуяг

ЭХС-ийн захирал                                                                         Ч.Мангалжалав

ГХИ-ийн ЭНБ-ийн дарга                                                               Б.Соёлсүрэн

Е-НИ-ийн захирал                                                                        Я.Наранцэцэг нар оролцов.

Онлайн холболт:

ДаТС-ийн дэд захирал                                                                 Я.Батцэцэг

Хуралд оролцоогүй:

ШУТИС-ийн ҮЭНХ-ны дарга                                                         С.Дэлгэрмаа

ШУТИС-ийн Оюутны холбоо                                                         А.Төгсбаяр  

Хэлэлцсэн асуудал:

1. 2017/2018 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын мэдээлэл

БАН албаны дарга Д.Орхон

Бүрэлдэхүүн сургуулийн захирлууд

2. 2017/2018 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлийн явцын талаар

Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал

3. ШУТИС, БНСУ-ын Улсаны их сургуультай хийсэн хамтарсан хөтөлбөрийн гэрээний тухай

Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал

БуХС-ийн дэд профессор Х.Ариунаа

4. Бусад асуудал:

Шийдвэрлэсэн нь:

1. Зуны засвар тохижилтын ажлыг гэрээний дагуу хуулийн хугацаанд нь хийж дуусган, хичээлийн байруудын цэвэрлэгээний ажлыг чанаржуулж, хичээл эхлэх бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг Байр, ашиглалтын нэгдсэн албаны дарга Д.Орхон болон бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов. 

2. Коосен хөтөлбөрт 550-аас дээш, хамтарсан хөтөлбөрт 600-аас дээш оноотой хүсэлт гаргасан элсэгчийн хүсэлтийг хүлээн авч элсүүлэх, элсэлтийн журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаал гаргуулж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргалд үүрэг болгов.

3. Элсэгчдийн бүртгэл, сургалтын төлбөр төлөлтөд уян хатан нөхцөл барьж, асуудлыг дор бүр нь шуурхай шийдвэрлүүлж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал болон бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов.

4. ШУТИС, БНУС-ын Улсаны их сургуулийн хамтарсан гэрээний дагуу БНУС-ын Улсаны их сургуулийг “Олон улсын бизнесийн удирдлага” хөтөлбөрөөр төгссөж буй нэр бүхий гурван оюутны дипломын дүнг дүйцүүлж, ШУТИС-ийн “олон улсын бизнесийн удирдлага” хөтөлбөрөөр үргэлжлүүлэн суралцуулахаар тогтов.

5. БНУС-ын Улсаны их сургуультай 2+2 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ байгуулж, албан ёсны зөвшөөрөлгүй оюутан суралцуулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор тогтов.

 

Захиргаа, хүний нөөцийн газар