Ректорын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын шийдвэр

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 2017 оны 01-р сарын 10                                     Дугаар: 01                                           Улаанбаатар хот

2017 оны  01 дүгээр сарын 10-ны өдөр Ректорын зөвлөлийн Хурал  эрдмийн зөвлөлийн (I-203) тоот өрөөнд 1411  цагт эхэлж 1905 цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.

Хуралд оролцсон: ЭШИ эрхэлсэн проректор Ч.Баасандаш, ОХХА эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, ЗМГ-ын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн,  ГУУС-ийн  захирал Б.Чинзориг, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Б.Сүхбат, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ЕНИ-ийн захирал Я.Наранцэцэг, ГХИ-ийн захирал Т.Батбаяр

Хэлэлцсэн асуудал:

НЭГ. Техникийн механикийн хичээлийн сургалтын өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээний тухай МехТС-ийн ТМТ-ийн эрхлэгч Г.Чимэд-Очир танилцуулав. 

ШИЙДВЭР: Техникийн механикийн хичээлүүдийн агуулгыг, инженер, технологийн сургалтын хөтөлбөрүүдэд Хэрэглээний механик II хичээлийг заавал суралцуулахаар, Онолын механик, Материалын эсэргүүцэл хичээлийг тус бүр 1 кредитээр нэмж сургалтын төлөвлөгөөнд тусгаж оруулахыг МехТС-ийн хөтөлбөрүүдэд зөвшөөрч, механик инженерийн хөтөлбөрүүдэд хуучнаар буюу 3 кредитээр явуулахыг сургалтын бодлого чанарын алба, хөтөлбөрийн ерөнхий хороонд чиглэл өгөв, Техникийн механикийн тэнхимээс зааж байгаа хичээлүүдэд үр дүнд суурилсан сургалтыг нэвтрүүлэх идэвхтэй сургалтын орчинг бий болгоход 60 сая төгрөгөөр санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Цолмонбаатар захиралд зөвшөөрөв.  “Механик боловсруулалтын лаборатори” 3-р байрны 10 тоот, “Төсөл тооцооны загварчлалын лаборатори” 1-р байрны 414 тоот, “Онолын механикийн лекцийн танхим” 1-р байрны 416 тоот зэрэг анги, лабораторийн өрөөг шинээр баригдах 8-р байрны барилгын зураг төсөлд анхны талбайн хэмжээгээр тусгахыг зөвшөөрөв.

ХОЁР: ГУУС-ийн “Геодези” хөтөлбөрийн ОУ-ын магадлан итгэмжлэлийн явц, үр дүн, “Уул уурхайн ашиглалтын технологи”, Геологи хөтөлбөрүүдийг ОУ-ын магадлан итгэмжлэлд оруулах тухай ГУУС-ийн захирал Б.Чинзориг танилцуулав.      

ШИЙДВЭР: “Геологи” мэргэжлийн бакалавр, магистр, Ашигт малтмалын эрэл хайгуул мэргэжлийн магистр, Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлийн бакалаврын хөтөлбөрүүдийг ASIIN байгууллагаар олон улсын магадлан итгэмжлэлд хамруулах, Дээрх хөтөлбөрүүдийг олон улсын магадлан итгэмжлэлд хамруулахтай холбогдох зардлыг ГУУС-ийн 2017, 2018 оны төсөвт тус тус суулгахыг Ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн дэмжив.

ГУРАВ: Ахмадын зөвлөлөөс 2017 онд явуулах аяллын төслийг Ахмадын зөвлөлийн дарга Д.Чулуун танилцуулав.

ШИЙДВЭР: 2017 онд явуулах аяллын төслийн саналыг Ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн дэмжив.

ДӨРӨВ: ШУТИС-ийн ТС-аас санхүүжүүлж хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн, цаашдын зорилтыг ЭШИ эрхэлсэн проректор Ч.Баасандаш танилцуулав.

Шийдвэр: Хичээлийн жилийн нэгдүгээр улиралд багтаан Ректорын зөлвөлийн хурлаар ШУТИС-ийн ТС-аас санхүүжүүлж хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүнг нэг бүрчлэн танилцуулахыг ЭШИ эрхэлсэн проректор Ч.Баасандаш, ЭША-ны дарга Х.Отгон-Эрдэнэ нарт даалгав.    

ТАВ: Технологи, дамжуулалт инновацийн төвийн үйл ажиллагааны цаашдын зорилтыг ЭШИ эрхэлсэн проректор Ч.Баасандаш, ТДИТ-ийн захирал Д.Хашбаяр нар танилцуулав.

ШИЙДВЭР: Технологи, дамжуулалт инновацийн төвийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс бие дааж ажиллуулахаар тогтов.   

 

 ЗАХИРГАА, МОНИТОРИНГИЙН ГАЗАР