Ректорын зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын шийдвэр

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

 РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР

 

 

 2016 оны 09-р сарын 13                                         Дугаар: 17                                          Улаанбаатар хот

 

2016 оны  09 дүгээр сарын 13-ны өдөр Ректорын зөвлөлийн Хурал  эрдмийн зөвлөлийн (I-203) тоот өрөөнд 1415  цагт эхэлж 1906 цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.

         Хуралд оролцсон: Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Батчулуун, Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, Захиргаа, мониторингийн газрын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав,  БуХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн,  ГУУС-ийн захирал Б.Чинзориг, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Б.Сүхбат, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал Т.Батбаяр, ЕНИ-ийн захирал Я.Наранцэцэг, БХТ-ийн захирал Т.Уранчимэг,  ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа, ОХ-ны тэргүүн А.Төгсбаяр.

     Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн тасгийн дарга Ч.Эрдэнэчимэг Оюутнуудын нийгмийн даатгалын тухай танилцуулав.

Шийдвэр:  Нийгмийн даатгалд хамрагдаагүй оюутнууд 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 23-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, ШУТИС-ийн эрүүл мэндийн төв, оюутны хөгжил үйлчилгээний алба, оюутны холбоо нар хамтран бүрэлдэхүүн сургуулийн захирал, дэд захирал, сургалтын алба, зөвлөх багш нараар дамжуулах зохион байгуулахыг Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяад үүрэг болгов.

Хэлэлцсэн нь:

НЭГ. ШУТИС-ийн шилдэг багш шалгаруулах журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Багшийн хөгжлийн төвийн захирал Т.Уранчимэг танилцуулав.

      Шийдвэр: Ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн ШУТИС-ийн шилдэг багш шалгаруулах журмыг баталж шагналыг Шинжлэх ухаан технологийн сангаас гаргах, шилдэг багш шалгаруулах комиссын ахлагчаар 4 проректор, багшийн хөгжлийн төвийн захирал нар удирдаж ажиллахаар тогтов.

ХОЁР. Дээд боловсрол шинэчлэл төслийн хүрээнд CDIO стандарт арга зүйн зөвлөмж боловсруулах тухай Д.Ариунболор танилцуулав.

      Шийдвэр: Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Дээд боловсрол шинэчлэл төслийн хүрээнд “Дээд боловсрол сургалтын хөтөлбөрийн чанар” нийцэл” бүрэлдэхүүн хэсгийн инженер технологийн 3 хөтөлбөр CDIO стандарт нэвтрүүлэх сургалтын арга зүйн зөвлөмж боловсруулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор ажлын хэсгийн зохицуулагч нарт 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл чөлөө олгохоор  тогтов.    

ГУРАВ. ШУТИС-ийн 2013-2015 оны үйл ажиллагааны, үр дүнд хийсэн аудитын тайланг Санхүү эдийн засгийн албаны дарга Ц.Бумцэнд танилцуулав.

      Шийдвэр: ШУТИС-ийн 2013-2015 оны үйл ажиллагааны, үр дүнд хийсэн аудитын зөвлөмж, дүгнэлтийн дагуу санхүү эдийн засгийн алба, бүрэлдэхүүн сургуулийн ахлах нягтлах бодогч нарт албан даалгавар өгч, төлөвлөгөө гарган Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Санхүү эдийн засгийн албаны дарга /Ц.Бумцэнд/-д даалгав.

Бусад шийдвэр:

      ШУТИС хэвлэлийн газар байгуулах төслийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Эдийн засаг  нийгмийн хөгжил эрхэлсэн проректор /Д.Батчулуун/-д даалгав.

    Соёл спортын төв байгуулах төслийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор /П.Жаргалтуяа/-д даалгав.

Цаг үеийн мэдээлэл:

НЭГ: Олон улсын багш нарын баярыг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулах, баяр тэмдэглэн өнгөрүүлэх зардлыг нэг багшид 40 мянган төгрөгөөр тооцож төлөвлөн, шагналын саналыг Захиргаа мониторингийн газарт ирүүлэхээр тогтов.

ХОЁР: Ахмадын баярын өдрийг тохиолдуулан ШУТИС-ийн ахмадуудыг  2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 12 цагт хүлээн авахаар тогтов.

ГУРАВ: Багш нарын илүүгийн илүү цагийн тооцоонд дотоод аудиторын дүгнэлт 10 дугаар сарын 01-ний дотор гаргаж шийдвэрлэхээр тогтов.

                     ЗАХИРГАА, МОНИТОРИНГИЙН ГАЗАР