БСШУЯ-аас Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд зарласан “ДБСБ ба Үйлдвэрлэлийн Түншлэлийн хөгжлийг дэмжих” тэтгэлэгт уралдааны танилцуулга уулзалт болно
Тус уралдааныг Байгалийн ухаан, Инженер технологи ба Хөдөө аж ахуй гэсэн 3 чиглэлээр зарласан бөгөөд ДБСБ-аас төсөл бичиж оролцох юм. Иймд БСШУЯ болон ДБШТ-ийн мэргэжилтнүүд тус уралдааны зорилго, сонгон шалгаруулах журмын талаар танилцуулга хийх уулзалтыг 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 15,00 -16,00 цагт МУБИС-ийн Төв байрны 200 тоотод хийх тул өөрийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга эсвэл ажил хариуцсан холбогдох ажилтныг ирүүлж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Тэтгэлэгт уралдааны талаарх мэдээллийг www.herp.mn вэб сайтаас татаж авах боломжтой.
Асуулт байвал ДБШТ-ийн мэргэжилтэн Ц.Ганбатад буюу research@herp.mn хандана уу.
"Master's + Doctoral" from Kwangwoon University, South Korea student exchange program
БНСУ-ын Kwangwoon Их сургуулийн “Магистр+Доктор” оюутан солилцооны хөтөлбөр
Багшлах эрх олгох сургалт
ASEM-DUO-Sweden 2024 Call for Application
ШУТИС-ИЙН “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ”-Д СУДАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭ ХЭВЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
© 2005-2020 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв