ШУТИС-ийн намрын улиралын хичээл 8 дугаар сарын 25-ны өдрөөс, хаврын улиралын хичээл 1 дүгээр сарын 25-ны өдрөөс тус тус эхэлдэг бөгөөд шинээр элсэхийг хүсэгч нь дараах хугацаанд хүсэлтээ ирүүлэн сургуульдаа хандана.
· Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрт элсэх тухай өргөдөл хүсэлтийг хичээлийн жил эхлэхээс 3 сарын өмнө ирүүлнэ. /зөвхөн намрын улиралд элсэлт авна./5-р сард багтаан материалаа ирүүлнэ./
· Магистр, докторын зэрэг олгох хөтөлбөрт элсэх тухай өргөдлийг
§ Намрын улиралд элсэх бол 4-р сарын 1-ний өдрөөс 6-р сарын 1-ний хооронд
§ Хаврын улиралд элсэн суралцах бол 9-р сарын 1-ний өдрөөс 11-р сарын 1-ний хооронд материалаа ирүүлж, сургуульдаа хандана.
Шинээр элсэгч гадаад оюутны бүрдүүлэх материалууд:
· Бүх шатны дипломын хуулбар /Нотариатаар баталгаажуулж, Монгол хэл дээр хөрвүүлсэн байна/
· Сургуульд элсэхийг хүссэн өргөдөл /Монгол, Англи хэл дээр/
· Хувийн намтар
· Анкет /татаж авах/
· 3х4 хэмжээтэй цээж зураг (1%)
· Эрүүл мэндийн шинжилгээний бичиг /ДОХ, элэгний B, C вирус, тэмбүү, сүрьеэгийн шинжилгээг сүүлийн 3 сарын дотор хийлгэсэн байх/
· Профессор, багшийн тодорхойлолт /магистр, доктор оюутанд хамаарах ба англи хэл дээр бичигдсэн байна./
· Гадаад паспортын хуулбар /нотариатаар баталгаажуулах/
· Хүлээн авах сургуулийн захирлын албан бичиг /суралцахыг зөвшөөрсөн тухай/
· Хэлний шалгалтын оноо / Монгол эсвэл Англи хэл/
· Банкны баталгаа, тодорхойлолт /Англи хэл дээр байна/