ШУТИС-ийн оюутан залуусыг улс орныхоо хөгжлийн тулгуур багана болгон, соёл суртахуун, гоо зүйн мэдлэгтэй, оюуны болон бие бялдрын өндөр чадвартай болж төлөвшихөд нь туслах, дэмжих, хамтран ажиллах
Зорилго:
ШУТИС-ийн Оюутны Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг хянах, үр дүнг тооцох, хүний нөөцийн хуваарилалтын судалгааг хийж, үр ашгийг дээшлүүлэх, байгууллагын цөм бүхий үйл ажиллагааг гүйцэтгэнэ.
Зорилго:
Оюутнуудтай холбоотой мэдээллийг цуглуулах, түргэн шуурхай үнэн зөвөөр нийтэд хүргэх, сурталчлах, холбоо харилцаа тогтоох замаар ШУТИС-ийн Оюутны Холбооны үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх
Зорилго:
Монголын их дээд сургуулиудтай хамтран ажиллах, тэдэнд бодит үлгэр дууриал болох, улмаар гадаадын их, дээд сургуулиудтай хамтран үйл ажиллагаа явуулах, туршлага солилцох , төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, гадаад харилцааны үр өгөөжийг нэмэгдүүлэх шинэ гарц замыг нээх (Цааш нь унших…)
Зорилго:
Оюутнуудын сургалт, судалгаа танин мэдэхүй, эрдэм шинжилгээний ажлыг хариуцан зохион байгуулах, тэднийг бие даан суралцах, чадварыг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай болгох, идэвхийг өрнүүлэх, улмаар Монголын их дээд сургуулиуд болон улс хот, олон улсын уралдаан тэмцээнд хамруулах (Цааш нь унших…)
ШУТИС-ийн Оюутны Холбооны Мэдээлэл Сурталчилгааны Албанаас сар бүр эрхлэн гаргадаг Их завсарлага сонингийн 2010 оны №2 дугаар одоогийн байдлаар эх бэлтгэл хэвлэлтийн шатандаа яваа бөгөөд удахгүй та бидний гар дээр ирэх гэж байна. Энэ дугаартаа олон сонирхолтой шинэлэг мэдээлэл багтаасан байна лээ шүү.
Энэ сарын 17-ны өдөр шатар, даам, теннисний тэмцээн, 24,25-ны өдөр сагс, волейволын тэмцээн явагдах гэж байна.



Сүүлийн сэтгэгдэлүүд