ШУТИС-ийн Оюутны Холбооноос зохион байгуулсан сургуулийн гаднах талбайг цэвэрлэх нийтийн цэвэрлэгээнд ШУТИС-ийн 13 бүрэлдэхүүн сургуулийн оюутнууд маань идэвхитэй оролцлоо.
Бүх сургуулиуд нэгдсэн журмаар 4р сарын 20-ны өдөр 15:00 цагт эхэлсэн бөгөөд өөрийн ноогдсон талбайг цэвэрлэсэн юм. Салбар сургуулиуд болох КТМС, МХТС,МИС,ҮТДС-ийн оюутнууд тус тусдаа өөрийн сургуулийн ойр орчмыг цэвэрлэсэн бөгөөд үлдсэн 9 сургууль хичээлийн 1,2-р байр, Т-байр, лицей сургуулийн ойр орчмыг цэвэрлэлээ. Сургууль тус бүрээс 50-с дээш оюутнууд цэвэрлэгээнд гарч нэг сэтгэл зүрхтэйгээр ажиллаж хурдан дууусгасан. Тус нийтийн цэвэрлэгээнд оюутны зөвлөлийн гишүүд хамтран ажиллаж оюутнуудыг цэвэрлэгээний эд материалаар ханган ажилласан. Энэхүү нийтийн цэвэрлэгээ маань “Хоггүй цэвэр орчинд сурцгаая” уриан дор зохион байгуулагдсан билээ. Нийтийн их цэвэрлэгээг Оюутны Холбооны Үйл ажиллагаа,хүний нөөцийн алба хариуцан зохион байгуулж идэвхитэй оролцож буй сургуулиудад хяналт тавин ажилласан бөгөөд багш ажилчид тус сайн дурын хөдөлмөрийг үнэлэн сайшаасан юм.
