Зорилго:

ШУТИС-ийн оюутан залуусыг улс орныхоо хөгжлийн тулгуур багана болгон, соёл суртахуун, гоо зүйн мэдлэгтэй, оюуны болон бие бялдрын өндөр чадвартай болж төлөвшихөд нь туслах, дэмжих, хамтран ажиллах

Чиг үүрэг:

  • Соёл, ёс суртахуун, хүмүүжил
  • Урлаг, спорт, эрүүл мэнд, гоо зүй
  • Тохижилт, ариун цэвэр
  • ШУТИС-ийн Оюутны Холбооны алс хэтийн зорилго, бодлого, имидж бүрдүүлэх
  • Соёл хүмүүжлийн ажлыг 7-14 хоногт зохион байгуулж байх
  • Холбогдох мэдээ, мэдээллийг дамжуулах, олонд түгээх
  • Ерөнхий нарийн бичгийн даргад тайлан гаргаж өгөх
  • ШУТИС-ийн Оюутны Холбооны үйл ажиллагаа болон санхүүгийн нэгдсэн төлөвлөлт хамтран хийх зэрэг болно.

Хариуцан зохион байгуулдаг үйл ажиллагаанаас:

  • Их, дээд сургуулиудын дунд зохиогдох тэмцээн уралдаанд оюутнуудыг идэвх санаачлагатай оролцуулж, сургуулийнхаа нэр хүндийг өргөх
  • Урлаг соёлын авъяастай оюутнуудыг нээн авъяас билгийг нь хөгжүүлж, дугуйлан, хамтлагийг гаргах
  • Баяр болон тэмдэглэлт өдрүүд, хорт зуршлын эсрэг аян зохион явуулах
  • Сургуулийн Оюутны зөвлөлийн гишүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх
  • Сургууль дээр уламжлал болон явагддаг тэмцээн, уралдааныг зохион явуулах
  • Сургуулийн багш, оюутан, ажилчдын чөлөөт цагт зориулан урлаг, спорт, соёл, хүмүүжлийн тэмцээн, уралдаан зохион байгуулах г.м.

Бүтэц бүрэлдэхүүн:

Менежер: М.Батмөнх ЭХИС-4

 

Leave a Reply

You must be logged in to post a comment.



© 2010 он Оюутны Холбоо