ШУТИС-ийн Оюутны Холбоо, Оюутны зөвлөлүүдийн  алс хэтийн зорилго, зорилт, үндсэн зарчим

Дотоод-Оюутны Холбоонд хамаатай Гадаад-Нийтэд хамаатай
Алс хэтийн чиг хараа буюу vision

Ижил төстэй оюутны байгууллагуудыг манлайлан, тэдэнд бодит үлгэр дууриал болж, “Оюутны байгууллага”-ын шилдэг загварыг бий болгох

Алс хэтийн чиг хараа буюу vision

Хувь хүний зөв соёлтой, шинжлэх ухаанч, өндөр мэдлэг чадвар бүхий “жинхэнэ иргэн”-ийг бий болгох ёс суртахууны загвар сургууль болох

Дотоод Mission

Оюутны Хөгжлийн төлөө хийж буй Оюутны Холбооны олон талт үйл ажиллагаа

Эрхэм зорилго буюу Mission

Оюутнуудыг нийгэмшүүлж, тэдний авьяас чадварыг дэмжин хөгжүүлэх, эрх ашгийг нь хамгаалсан мэдээллийн нээлттэй байгууллага байх.

Эрхэм зорилт:

Хувь хүний зөв соёлтой, шинжлэх ухаанч, өндөр мэдлэг чадвар бүхий “жинхэнэ иргэн”-ийг бий болгох ёс суртахууны загвар сургууль болох

Алс хэтийн зорилго болоод эрхэм зорилгийн холбогдол:

Улс оронд хэрэгтэй жинхэнэ иргэдийг бэлтгэх ёс суртахууны сургууль болоход Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Оюутны Холбоо зайлшгүй чухал үүрэгтэй. Үүний тулд бидний үйл ажиллагаа сайн явагдах учиртай. Сайн явагдаад ирвэл аяндаа хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг загвар болсон оюутны байгууллага болох юм. Нөгөө талаас сайн оюутны байгууллага боллоо гэвэл тэр нь сайн иргэдийг төлөвшүүлж, нийгэмшүүлж чадаж байна гэсэн үг юм. Мөн эрхэм зорилго маань биелж байх, түүнд хүрэхийн үйл ажиллагаа буюу ажил зохион байгуулна гэсэн үг юм. ШУТИС-ийн оюутан бүр ШУТИС-ийн Оюутны Холбооны гишүүн бөгөөд бүхий л үйл ажиллагаанд оролцох эрхтэй гишүүд нь байдаг. Тиймээс бүх оюутанд хамаатай зүйл.

Leave a Reply

You must be logged in to post a comment.

© 2010 он Оюутны Холбоо