Та бүхэнтэй ШУТИС-ийн Захиргаа болон ШУТИС-ийн Оюутны Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүд

1.  Кредит систем

2.  Оюутны ёс зүй

3.  Оюутны тэтгэлэгт хөтөлбөр

4.  Оюутны Холбоо

5.  ШУТИС-ийн ОХ-ны Удирдах Зөвлөл гэсэн 5 чиглэлээр  уулзалт ярилцлага хийх гэж байна.

ШУТИС-д элсэн суралцаж байгаа оюутнууд та бүхэн идэвхитэй оролцохыг уриалж байна.

Уулзалт: 2010 оны 09 сарын 06-ны 15 цагт Урлаг Зааланд болно.

ШУТИС-ийн Оюутны Холбоо

 

Оюутнуудаа…

ШУТИС-д элсэн суралцаж буй оюутнууд та бүхэн оюутны дотуур байранд орохдоо бүрдүүлсэн бичиг баримттайгаа өөрийн сургуулийн оюутны дотуур байранд ирж бүртгүүлнэ үү. Бүртгэл 08 сарын 28-ны 09 цагт эхэлнэ.

 

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Оюутны II дотуур байр /БИАС-ийн дотуур байр/ нь Улсын Мэргэжлийн Хяналтын Газрын шалгалтаар цууралт өгчихсөн байна гэж тогтоогдсон бөгөөд оюутныг  амьдруулах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан юм. Тиймээс  тус байранд засвар хийгдэх гэж байгаатай холбогдуулан  удахгүй шийдвэр гартал байранд орох хүсэлтэй оюутнууд Та бүгд хүлээцтэй хандана уу.

Шийдвэр гарсан тохиолдолд мэдээллийг түргэн шуурхай хүргэх болно.

ШУТИС-ийн Оюутны Холбоо

 

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Төв номын сангаас 2010 оны 08 сарын 25-наас 09 сарын 10-ныг хүртэл зохион явуулж байгаа номын сандаа  цэцэг бэлэглэх үйл ажиллагааг  ШУТИС-ийн Оюутны Холбооноос дэмжин хамтран зохион байгуулж байна. Энэхүү номын сангаа ногоон эрүүл орчин болгон  цэцэгжүүлэх үйлсэд эрхэмсэг оюутан таныг идэвхитэй оролцохыг уриалж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Жич: ШУТИС-ийн Төв номын сангийн 1-р давхарт явагдаж байна.

ШУТИС-ийн Оюутны Холбоо

 

ШУТИС-ийн Оюутны байранд оюутан хvлээн авах журам

2010-2011 оны хичээлийн жилд ШУТИС-ийн оюутны байруудад амьдрах хvсэлтэй ШУТИС-д орон нутгаас хvрэлцэн ирж суралцаж буй оюутнуудыг Оюутны Холбооноос томилогдсон ажлын хэсэг дараах хуваарийн дагуу бvртгэнэ.

  • 8-р сарын 28-нд  9:00-13:00, 14:00-19:00 (1-р курсын оюутнуудыг)
  • 8-р сарын 29-нд 9:00-13:00, 14:00-19:00 (1,2-р курсын оюутнуудыг)
  • 8-р сарын 30-нд 9:00-13:00,14:00-19:00 (3,4-р курсын оюутнуудыг)

тус тус бvртгэнэ.

Бvртгvvлэхдээ бvрдvvлэх бичиг баримт:

  1. Байранд амьдрахыг хvссэн өргөдөл.
  2. Иргэний vнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар.
  3. Сургуулийн сургалтын албаны тодорхойлолт.
  4. Оюутны vнэмлэх.
  5.  ШУТИС-ийн Эрvvл Мэндийн Төвд эрvvл мэндийн vзлэгт 2010 оны 8-р сарын 23-27ний хооронд хамрагдаж бичиг авна.

ДОХ-ын шинжилгээний бичиг (Халдварт Өвчин Судлалын Vндэсний Төв)

  1. 3*4 хэмжээтэй 6%  цээж зураг (энэ оны ижил зураг)
  2. Шаардлагатай тохиолдолд дvнгийн голчийг харгалзан vзэх болно.

 

Жич: Оюутнуудыг заасан хугацаанд бvртгэх тул цагийг чандлан баримтлахыг анхааруулж байна.

ШУТИС-ийн ОЮУТНЫ ХОЛБОО (Цааш нь унших…)

 

ШУТИС-ийн Оюутны Холбооны Мэдээлэл сурталчилгааны албанаас зохион байгуулсан “Гэгээн нас” яруу найргийн тэмцээн энэ сарын 3-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд манай сургуулийн олон авъяаслаг залуучууд өрсөлдсөнөөс 1-р байрыг МС Бөртэ-Үжин, 2-р байрыг УУИС Гантулга, 3-р байрыг БИАС Амартайван нар тус тус эзэллээ. Тэмцээнд оролцсон нийт залуусдаа баяр хүргэе!!

(Цааш нь унших…)

 

ШУТИС-ийн Оюутны Холбооноос зохион байгуулсан сургуулийн гаднах талбайг цэвэрлэх нийтийн цэвэрлэгээнд ШУТИС-ийн 13 бүрэлдэхүүн сургуулийн оюутнууд маань идэвхитэй оролцлоо. (Цааш нь унших…)

 

Зорилго:

Оюутны байрны оюутнуудын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тэднийг зөв нийгэмшихэд нь чиглэж үйл ажиллагаа явуулах

(Цааш нь унших…)

 
© 2010 он Оюутны Холбоо