Зөвлөгөө


Өнөөдөр ажилд орохын тулд зөвхөн сайн мэргэжилтэн байх хангалтгүй юм. Бусдаас юугаараа давуу байх вэ? Өөрийгөө зөв тодорхойлох, хөгжүүлэх бусад олон чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй.

  • Ажил, мэргэжлээ идэвхтэй хайх, эрэл хайгуул хийх
  • Өөрийн СV-г бичих
  • Ажлын байрны ярилцлагад бэлтгэх
  • Хөдөлмөр эрхлэх төлөвлөгөө боловсруулах
  • Өөрийгөө хөгжүүлэх
  • Хувийн зохион байгуулалттай байх
  • Ажил, хөдөлмөр хийх чин хүсэл эрмэлзэлтэй байх
  • Өөрөө өөрийнхөө хүчинд найдаж, өөрийн үнэлэмжийг дээшлүүлэх

Ажлын байранд тавигддаг нийтлэг ур чадварууд

  • Харилцааны соёл, ёс зүйтэй байх
  • Бусадтай хамтран ажиллах буюу багаар ажиллах
  • Асуудлыг оновчтой шийдвэрлэх
  • Санаачилгатай, хариуцлагатай байх
  • Зохион байгуулах, төлөвлөх чадвар
  • Мэдээлэл олж авах
  • Байнга суралцах, өөрийгөө хөгжүүлэх
  • Компьютер, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл дээр ажиллах