EURASIA-PACIFIC UNINET

EURASIA-PACIFIC UNINET                                                     

Уг хөтөлбөр нь 2000 онд байгуулагдсан бөгөөд Австрийн Холбооны улсын Шинжлэх ухаан, судалгааны яам (Austrian Federal Ministry for Science and Research) болон Австрийн Боловсрол болон судалгааны олон улсын хамтын ажиллагааны агентлаг (Austrian Agency for International Cooperation in Education and Research)-ийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Австри, БНХАУ, Монгол, БНАСУ, БНСУ, ОХУ, Казакстан, Киргизстан, Тажекистан, Узбекистан, Непал, Бутан, Энэтхэг зэрэг орнуудын 146 гишүүн байгууллагуудтай. Тус хөтөлбөр нь олон талт эрдэм шинжилгээ, судалгааны ажил, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, багш, оюутан солилцооны хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг юм. ШУТИС нь 2003 оноос багш, судлаач нарыг энэхүү хөтөлбөрт хамруулж байна.

Уг ажлын хүрээнд Монгол улсын гишүүн байгууллагуудад дараах тэтгэлэгийг олгодог.

       1.      Докторын сургалтын тэтгэлэг /Ph.D./

       2.      Докторын дараах сургалт /Post-Doc/