Оршин суух зөвшөөрлийн сунгалт


               ХЭҮТ-өөс зөвшөөрлийг сунгах

Оршин суух хугацааг сунгах тохиолдолд хугацаа дуусахаас 1 сарын өмнө ГХА-д мэдэгдэх ёстой. Үүний дараа ГХА-аас ХЭҮТ-д хандсан хүсэлт гаргана. Дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • ГХА-ны албан бичиг
  •  Паспортын хуулбар
  • Үйлчилгээний хураамж – (Төрийн сан банк, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Дансны дугаар: 900037003, 1 хүн – 15.000 төг.)
  • Тухайн байгууллагад хичнээн хүн ажиллаж байгааг илтгэх нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт /7, 8-р маягт/, сүүлийн 3 сарын тайлан
  • Байгууллагын лавлагаа /маягт авч бөглөх/
  • Гадаад иргэний лавлагаа /маягт авч бөглөх/
  • ШУТИС-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • ШУТИС-ийн тусгай зөвшөөрлийн хуулбар

                 ИХШХЕГ-аас зөвшөөрлийг сунгах

Урьж буй бүрэлдэхүүн сургууль, тэнхимийн багш, ажилтан нь гадаад багшийн хамт дараах материалыг бүрдүүлэн ИХШХЕГ-д хандана. Үүнд:

  • ХЭҮТ-ийн зөвшөөрлийн сунгалтын бичиг
  • ГХА-ны албан бичиг
  •  Гадаадын иргэний оршин суугаа байрны хорооны тодорхойлолт
  • Паспорт