Монгол улсад орж ирэхээс өмнө


 

Гадаад оюутан өөрийн суралцах чиглэлийн дагуу холбогдох бүрэлдэхүүн сургуульд хандан суралцах зөвшөөрөл /тэнхимийн эрхлэгч, сургуулийн захирлаас/ авсан байна. Суралцахыг  зөвшөөрсөн тохиолдолд шаардлагатай материалыг бүрдүүлэн ШУТИС-ийн ГХА-д ирүүлнэ.

 Сургалтын бодлого зохицуулалтын газар, Магистрантур, доктрантурын албанаас ирүүлсэн саналыг үндэслэн, ГХА нь шаардлага хангасан гадаадын иргэнийг суралцуулах зөвшөөрөл хүссэн албан бичгийг БШУЯ-д хүргүүлнэ.  БШУЯ-аас суралцах зөвшөөрөл олгосон тохиолдолд ГХА-аас дараах материалыг бүрдүүлэн, элсэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан ИХШХЕГ-т өгнө. Үүнд:

·         Паспортын хуулбар

·         ГХА-ны албан бичиг

·         ШУТИС-ийн улсын гэрчилгээний хуулбар

·         Визийн зөвшөөрөл- 6400 төгрөг

 

Гадаад оюутан нь Монгол улсын визийг ямар улс орон дахь Монголын элчин сайдын яам эсвэл консулын газраас авахаа урьдчилан мэдэгдсэн байх шаардлагатай.