Сургалтын хөтөлбөрүүд

БШУЯ-аас батлан гаргасан дээд боловсролын байгууллагад мөрдөх мэргэжлийн чиглэлүүдийг баримтлан, ШУТИС-ийн хөтөлбөрийг олон улсын түвшинд ойртуулан боловсруулж, бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтуудыг явуулж байна. Сургалтанд кредит систем хэрэгжиж байгаатай холбоотой оюутан нь суралцах хугацааны төлөвлөгөөг өөрөө зохиох, боловсруулах давуу талтайгаас гадна хос мэргэжлээр суралцан төгсөх боломжтой.

ШУТИС нь мэдээлэл холбоо, барилга, геологи, уул уурхай, эрчим хүч, механик, хөнгөн үйлдвэрлэлийн инженер технологи, дизайн, хүнсний инженер биотехнологи, эдийн засаг, бизнесийн удирдлага зэрэг үндсэн чиглэлүүдээр бакалаврын 53 хөтөлбөр, 89 мэргэжлээр, магистр, докторын 100 гаруй хөтөлбөрөөр сургалт явуулж байна.