“ШУТИС-ийн хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр (2019-2024 он)” хэлэлцүүлэг

“ШУТИС-ИЙН ХӨГЖЛИЙН ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР (2019-2024 он)” хэлэлцүүлэг

“Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/”, “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого (2014-2024) он”,  “Шинжлэх ухаан, технологийг 2007-2020 он хүртэл хөгжүүлэх Мастер төлөвлөгөө”, “ШУТИС-ийн Хөгжлийн стратегийн замын зураглал 2012-2021 он” (MUST-2021, Roadmap) зэрэг бодлогын баримт бичгүүдийг үндэслэн “ШУТИС-2021он” Мастер төлөвлөгөөг боловсруулсан билээ.

 “ШУТИС-2021 он” Мастер төлөвлөгөө нь тус сургуулийн хөгжлийн стратегийн үндсэн баримт бичиг мөн бөгөөд ШУТИС-ийн 2016-2021 онд баримтлах дунд хугацааны стратегийн зорилт, үндсэн чиглэлийг тодорхойлж, түүнд хүрэх арга зам, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах нөөц, хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг тусгасан болно.

Мөн Монгол улсын Засгийн газраас Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх, Үр дүнд суурилсан боловсролын үндэсний хөтөлбөрүүдийг 2018 онд батлан гаргасан бөгөөд дээрх хөтөлбөрийн хүрээнд Үндэсний их сургуулиудыг Олон улсын жишигт хүртэл хөгжүүлэх зорилт тавьсан байна. Энэхүү зорилт нь ШУТИС-ийн хувьд Олон улсын ранкинг тогтоолгох ажлын хүрээнд хөгжлийн тодорхой зорилтуудад нийцэж байна.

ШУТИС-ийн мастер төлөвлөгөөний биелэлтийг 2017-2018 оны хичээлийн жилд дүгнэсний үндсэн дээр цаашид Засгийн газраас баталсан үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд “ШУТИС-ийн хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр (2019-2024 он)” боловсруулж, хэрэгжүүлэх  зайлшгүй шаардлага урган гарч байгаа юм.

“ШУТИС-ийн хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр (2019-2024)” -ийн зорилго нь ШУТИС-д үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог хөгжүүлж, тус сургуулийг судалгааны их сургууль болгон хөгжүүлэх явдал юм. Хөтөлбөрийн бас нэгэн зорилго бол ШУТИС-ийн мастер төлөвлөгөөний биелэлт, түүний үр дүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлүүдийг тодорхойлох, тэдгээрт заагдсан тоон үзүүлэлт, шалгууруудыг хангахад чиглэгдсэн болно.  

Энэхүү “ШУТИС-ийн хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр (2019-2024 он)”-ийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцон, санал хүсэлтээ ирүүлэхийг нийт профессор, багш нарт уриалж  байна. Энэхүү хэлэлцүүлэг нь 2019 оны 5-р сарын 25-ыг дуустал явагдах бөгөөд хөтөлбөртэй холбоотой санал, хүсэлтээ ШУТИС-ийн Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газарт ирүүлнэ үү. 

“ШУТИС-ийн хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр (2019-2024 он)” үзэх 

Майл хаяг: badarch88@yahoo.com, arslan8835@must.edu.mn

ШУТИС-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ