ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2019 оны 3 дугаар сарын 19                                      Дугаар 06                                          Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1405 цагт эхэлж 1920 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн дэд захирал Х.Жанчивдорж (онлайн), Механик тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

Томилолттой: Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, хурал суугаагүй: Орхон аймаг дахь Технолгийн сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Э.Болд-Эрдэнэ нар.

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн багш, ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлж, урамшуулах журам

ЗХНГ-ын дарга Н.Ганзориг

2. ШУТИС-д чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлын явцын тайлан 

ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү

3. 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн журам

            СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

Бусад асуудал,

Гамшгийн эрсдэлийг бууруулах урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай

                            БАНА-ны дарга Д.Орхон

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. “ШУТИС-ийн багш, ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлж, урамшуулах журам”-ын төслийг дэмжиж, 2018/2019 оны хичээлийн жилийн хаврын улирал буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр тогтов. Журмын хэрэгжилттэй холбоотой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг ШУТИС-ийн дэд захирлууд болон бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов.

2. ШУТИС-ийн чанарын бодлого, чанарын зорилтод хүрэх төлөвлөгөөнд холбогдох саналыг тусгаж батлуулж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүүд үүрэг болгов. ШУТИС-ийн чанарын бодлогын тодорхойлолт "Олон улсын стандартад нийцсэн боловсролын үйлчилгээ үзүүлж, мэдлэгт суурилсан нийгмийг цогцлоох манлайлагчдыг бэлтгэдэг судалгааны их сургууль болно” гэж батлахаар тогтов.

3. Барилгын лабораторийн шинэ барилгыг ШУТИС-ийн хичээлийн 4 дүгээр байр буюу БуХС-ийн хашаанд авто зогсоолын урд талд барихыг дэмжиж, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зохих өөрчлөлт оруулж УЗ-ийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжив. 

4. ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт 2019/2020 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх элсэлтийн журмын төсөлд захирлын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж, баталгаажуулахаар тогтов.

 

                     ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР