“Хамтарсан судалгаа-шинэ технологи” сэдэвт Монгол-Япон судлаачдын хамтарсан судалгааны нэгдсэн хурал зохион байгуулагдлаа

“Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд БСШУСЯ, МУИС, ШУТИС хамтран судалгааны багууд болон Японы хамтрагч талын судалгааны багууд хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, хоёр орны судалгааны ололт амжилт, үр шимийг амьдрал практикт нэвтрүүлэх, ашиглах, инженер, технологи, байгалийн ухааны салбарын багшлах хүний нөөцийг бэлтгэх, тэдгээрийн арга зүй, чадавхыг сайжруулах, төслийн үр дүнг олон нийтэд таниулан сурталчилах зорилго бүхий “ХАМТАРСАН СУДАЛГАА-ШИНЭ ТЕХНОЛОГИ” сэдэвт Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурал 2019 оны 3 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Япон улсын ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга Мацүхаши Томоюүки, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, ШУТИС-ийн захирал Б.Очирбат нар мэндчилгээ дэвшүүлж, БСШУСЯ-ны ШУТГ-ын дарга С.Мөнхбат, БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, Төслийн зохицуулагч Д.Намсрай, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Б.Очирхуяг, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Япон улсын Кюүшүгийн их сургуулийн дэд ерөнхийлөгч Я.Осанай нар илтгэл тавьж оролцлоо.

 

 

 

Энэхүү 2 өдрийн хуралдааны үеэр Хамтарсан судалгааны багуудын ханан илтгэлүүд болон бүтээлийн үзэсгэлэнг гаргаж олон нийтэд танилцуулав.

Тус хуралдаанаар МУИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэл болох Нанотехнологи, Биотехнологи, Сэргээгдэх эрчим хүч цэвэр энергийн технологи, Микроэлектроник мэдээлэл холбооны технологи, ШУТИС-ийн тэргүүлэх чиглэл болох Шинэ материал, нөөцийн технологийн инженерчлэл, Эрчим хүч байгаль орчны инженерчлэл, Автоматжуулалт, системийн инженерчлэл, Био инженеринг (хүнс, эм бэлдмэл, биопринтинг) гэсэн чиглэлүүдээр нийт 20 судалгааны багийн төлөөлөл хуралд оролцож нийт 56 илтгэлийг хэлэлцүүлж, гарсан шинэ санал, санаачлагуудыг 2 их сургуулийн удирдлага нэгтгэн танилцуулав. Мөн хурлаас гарсан зөвлөмж шийдвэрийг БСШУСЯ, Төсөл хэрэгжүүлэх нэгж болон 2 их сургуулиудад тус тус хүргүүллээ.

ШУТИС-ийн тэргүүлэх чиглэлийн 10 хамтарсан судалгааны төслийн хүрээнд өнгөрсөн 4 жилийн байдлаар Япон улсад зэргийн ба зэргийн бус хөтөлбөрт 200 орчим судлаач, Коосэн, бакалаврын хөтөлбөрт 500 орчим оюутан хамрагдаж, Япон улсаас 100 гаруй зочин судлаачид урт, богино хугацаатай ирж ажилласан байна. Хамтарсан судалгааны үр дүнд эрдэм шинжилгээний гадаад өгүүлэл 111, дотоод өгүүлэл 110, Ашигтай загвар 1, Шинэ технологи 1, Стандарт 1, Хамтын ажиллагааны сургууль хоорондын 8 санамж бичиг тус тус байгуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажилласан байна.

 

 

 

“Хамтарсан Судалгаа-Шинэ Технологи” Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурлыг төсөл хэрэгжиж дуусах хүртэлх хугацаанд 2 жилд нэг удаа тогтмол зохион байгуулахаар тогтов. 

"ИТДБ"-төслийн хүрээнд хэрэгжиж буй ШУТИС-ийн хамтарсан судалгааны төсөл

Тэргүүлэх чиглэл

Дд

Судалгааны сэдэв

Судалгааны багийн ахлагч

Япон талын

хамтрагч их сургуулиуд

I. Шинэ материал, нөөцийн технологийн инженерчлэл

1

Монгол орны эрдэс баялагийн суурь судалгаа

С.Жаргалан

Кюүшү ИС,
Акита ИС,
Тохоку ИС,
Нийгата ИС,
Хоккайдо ИС

2

Үнсийг барилгын материалын үйлдвэрлэлд ашиглах ногоон технологи

Д.Сүнжидмаа

Тохокү ИС,
Нихон ИС

3

Шинэ материалын дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлт

М.Дэлгэрмаа

Нийгата ИС,
Нийгата ТИС, Үцүномиа ИС,
Акита ИС

II. Эрчим хүч байгаль орчны инженерчлэл

4

Монголын тэнгэрийн дэд бүтэц: Аэро хөдөлгүүр, байгаль орчины мониторинг, механик болон тээврийн инженерчлэлийн хэрэглээний ШУ, холбооны технологи ба боловсрол

Б.Эрдэнэбат

Нагаока ТИС,
Кюүшү ИС

5

Хүрээлэгч орчны бохирдлын хяналтын цогцолбор судалгаа, тогтвортой хөгжил: Төв Монголын Туул, Хараа голын ай савуудын жишээн дээр

О.Мөнхцэцэг

Нагояа ИС,
Тохоку ИС

6

Эрчим хүчний дамжуулалт түгээлтийн инновацийн судалгаа

Б.Сэргэлэн

Токио ИС,
Дошиша ИС, Ашикага ТИ,
Кюүшү ТИС,
Кумамото ТИС,
Рюүкү ИС

7

Монгол орны хүрээлэн буй орчин, газар хөдлөлтийн инженерчлэлийн судалгаа

Ц.Цоггэрэл

Тохокү ИС,
Чиба ИС,
Китакюүшү ИС

III. Автоматжуулалт, системийн инженерчлэл

8

Дижитал технологид суурилсан судалгаа хөгжүүлэлт

Г.Хишигжаргал

Токушима ТИС,
Киото ИС

IV. Био инженеринг (хүнс, эм бэлдмэл, биопринтинг)

9

“Монголын хүнсний зарим бүтээгдэхүүний хатаах аргын харьцуулсан судалгаа"

Ц.Одбаяр

Хоккайдо ИС, Цүкүба ИС,

10

Хүний тогтвортой хөгжлийг хангах Био-инженерчлэлийн судалгаа хөгжүүлэлт

Д.Ганбат

Хоккайдо ИС, Цүкүба ИС,
Киото ТИС

 

 

Эрдэм шинжилгээ, инновацийн газар