“Инженерийн зургийн автоматжуулалт” - VII олимпиад боллоо

2019  оны 2-р сарын16-нд  БАС-ийн  Архитектурын салбарын зурагзүйн багш нар “Инженерийн зургийн автоматжуулалт” - VII олимпиадыг зохион явууллаа. Энэ тэмцээнд 40 гаруй  оюутан хамрагдаж мэдлэг оюун, ур чадвараа сорин өрсөлдлөө.

 

Энэ тэмцээнд:  

1-р байр:   Б.Намсрай,  2-р байр:   Н.Цэдэн-Иш,   3-р байр:  Л.Билгүүн

Тусгай байр:     Г.Довчин, Ц.Отгонбилэг нар   тус тус эзэллээ.

Тэмцээний тэргүүн  байранд шалгарсан оюутнууд 2019 оны  3-р сарын 18-20-ны өдрүүдэд ОХУ-н Новосибирск хотод болох олон улсын олимпиадад оролцох юм.

Тэмцээнд хамрагдсан нийт оюутан суралцагчид болон тэмцээнийг зохион байгуулахад    идэвх чармайлт гарган оролцсон багш нар, БАС-ийн захиргаанд талархал илэрхийлж цаашдын ажил, сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Зохион байгуулах комисс

2019.02.16