Олон улсын эх хэлний өдөр

1999 онд ЮНЕСКО-оос дэлхийн хэл, соёлын янз байдлыг дэмжих зорилгоор жил бүрийн 2-р сарын 21-ний өдрийг “Олон улсын эх хэлний өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн. Энэ жил буюу 2019 оныг “Олон улсын уугуул хэлний жил” (International Year of Indigenous language) болгон зарласан. НҮБ-ийн мэдээлснээр дэлхийн 90 оронд 370 сая уугуул ард түмэн амьдарч, 5000 өөр соёлыг бүрдүүлдэг ажээ.

Та бүхэндээ Олон улсын эх хэлний өдрийн баярын мэндийг дэвшүүлье.

ГХС-ийн Ази судлалын тэнхимээс