“ISO 9001:2015&CDIO-3” сэдэвт сургалт-семинар амжилттай боллоо

ШУТИС-ийн МехТС-д Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус сургуулийн нийт багш, ажиллагчдын дунд уламжлал болон зохион байгуулагддаг “ISO 9001:2015&CDIO-3” сэдэвт сургалт-семинар олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт 2019 оны 01 сарын 08-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

ШУТИС-ийн МехТС-ийн захиргаа, Чанарын менежментийн зөвлөлөөс хамтран зохион байгуулдаг 130 гаруй хүн оролцсон энэхүү сургалт семинарыг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар нар нээж үг хэллээ.

Сургалт семинарын нэгдсэн хэсэгт, “Чанарын менежментийн тогтолцоог төгөлдөржүүлэх нь“ (ШУТИС-ийн удирдах зөвлөлийн гишүүн, “Сургалт-Зөвлөх Үйлчилгээний” NCS/Эн Си Эс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Болор), “Зөрчлийн тухай хуулийн болон шинээр мөрдөгдөж буй ЗХД-ийн заалтууд” (Тээврийн цагдаагийн албаны Техник замын хяналтын хэлтсийн дарга, доктор /Ph.D/, дэд профессор, Цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан), “ШУТИС-ийн МехТС-ийн 2018 оны Дотоод аудитын сайжруулах саналын дагуу хийгдэх ажлууд” (МехТС-ийн Чанарын менежер, доктор /Ph.D/, дэд профессор Б.Баярсайхан) зэрэг чухал сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдлаа. 

Дараагийн салбар сургалт-семинарын хэсгээр, “Японы ИДС-ийн ба Идэвхтэй сургалтад ICT технологи хэрэглэж буй туршлагаас”  (Дэд захирал, доктор /Ph.D/, дэд профессор Ж.Хашбат, доктор /Ph.D/, профессор Дан.Ганбат), “Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих арга, туршлага” (Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор /Ph.D/ Н.Пүрэвдорж, доктор /Ph.D/ Э.Наранбаатар), “Чанарын менежментийн тогтолцоо-Ажиллагчдын оролцоо” (БУХС-ийн Технологийн менежментийн салбарын эрхлэгч, доктор /Ph.D/ М.Заяа) зэрэг сэдвээр үргэлжлэн,  идэвхтэй сургалтын аргыг ашиглан асуудалд суурилсан сургалтыг зохион байгууллаа.

  

ШУТИС-ийн МехТС-ийн хамт олон Инженер технологийн чиглэлээр Дээд болон мэргэжлийн боловсролын үйлчилгээндээ Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэгч анхны сургууль бөгөөд уламжилж ирсэн туршлага, нөөц бололцоондоо тулгуурлан боловсролын үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулж, олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн сургалтын үйл ажиллагаандаа чанарыг эрхэмлэн ажиллаж байна.

Чанарын менежер Б.Баярсайхан