Клубүүдийн нэгдсэн зөвлөлийн ажил хүлээлцэв

Клубүүдийн нэгдсэн арга хэмжээ хариуцан ажиллах клуб нь ШУТИС-ийн оюутны санаачлагаар бий болсон мэргэжлийн болон сайн дурын клубүүдийн үйл ажиллагааг дэмжих, өргөжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн багийн ажиллагааг хөгжүүлдэг үйл ажиллагаа болно.

Тус ажлыг 2018-2019 оны хичээлийн жилийн хаврын улирлаас “Хятад хэлний клуб”-ийн хамт олон хариуцан ажиллахаар болов. Энэхүү ажлыг өмнөх жилүүдэд аль нэг клубийн ахлагч хариуцан ажиллаж байсан. Энэ ажил нь ганц хүн хариуцан ажиллахад тэр тусма оюутан хүний хувьд хүндрэлтэй асуудал байна гэж үзсэний үндсэн дээр 2018 оны 12 сарын 03 болсон 30 клубийн 80 гаруй оюутны оролцсон “Клубийн оюутны хөгжил, оролцоо” сэдвийн хүрээн хэлэлцсэн хэлэлцүүлгээс гарсан шийдвэрийн дагуу нэг клубийн ахлагч манлайлаад тухайн клубийн гишүүд хамтаар зохион байгуулан ажиллахаар шийдвэрлэсэн болно.

Ингээд  2018 оны 12 сарын 25-д клубүүдийн нэгдсэн арга хэмжээ хариуцан ажиллах багийн анхдугаар уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтанд ОСҮА-ны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа, Мартинс клубийн ахлагч Клубүүдийн нэгдсэн зөвлөлийн/КНЗ/ даргаар ажилласан Б.Анударь, “Хятад хэлний” клубийн хамт олны төлөөлөл, зөвлөх багш ГХИ-ийн ахлах багш доктор (Ph.D) Ц.Эрдэнэзаяа нар оролцлоо.

 

Тус хурлаар нийт клубүүдийн хүрээнд зохион байгуулах нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр төлөвлөгөө, төсөв ажлын чиглэлийн талаар санал солилцон хуралдлаа. Үүнд:

  • Клубүүдийн үйл ажиллагааг судалгааны их сургууль болох зорилтын хүүрээнд оюутан бүрийг сонирхол, авьяас, мэргэжлээр нь дамжуулан клубийн гишүүн болгох. Шинэ клубүүдийг клубийн эрх, үүргийн хүрээнд зөв төлөвшүүлэх.
  • Судалгаа шинжилгээ, оюутны бүтээлч сэтгэлгээ инновацийг хөгжүүлэхэд чиглэсэн дорвитой үйл ажиллагаанд өргөн  хүрээг хамруулан оролцуулах.
  • Их сургуулийн шинэ оюутнуудтай тулж ажиллах нь үр дүнтэй байгааг Ц.Эрдэнэзаяа багшийн туршлагаар идэвхжүүлэх.
  • Клубүүдийн тайлангийн форматийг боловсруулж тайланг РР болон word файлаар авч эмхэтгэн нийтийн хүртээл болгох.
  •  Бүх ажлын чиглэл эцсийн үр дүнгээр клубийн оюутан бүтээлч, ёс зүйтэй, хариуцлагатай их сургуулийн шилдэг боловсон хүчин болгох асуудлуудыг тусгалаа.

Оюутны соёл, үйлчилгээний алба

Клубүүдийн нэгдсэн зөвлөл