ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн ээлжит бус 2018 оны 12 дугаар сарын 12-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН

ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

           2018 оны 12 дугаар сарын 12                                  Дугаар: 26                                   Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн ээлжит бус хурал 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1410 цагт эхэлж 2000 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын дарга Г.Жавхлан, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал А.Энхбат, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, МехТС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Пүрэвдорж, МХТС-ийн дэд захирал Н.Эрдэнэхүү, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал Б.Соёлсүрэн, Е-НИ-ийн захирал Я.Наранцэцэг, ШУТИС-ийн ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ нар оролцов.

Чөлөө авсан болон томилолттой: Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди нар.

Хэлэлцсэн асуудал:

1. “ШУТИС-ийн санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай

              СХО эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

СНББА-ны дарга Д.Барсболд

2. ШУТИС-ийн 2019 оны төсвийн төсөл

ХБТ эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат

3. ШУТИС-ийн хичээлийн болон оюутны байруудын үйл ажиллагаа, ашиглалтын талаар ажлын хэсгийн танилцуулга

ХШҮ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү

Бусад асуудал, 

        ЭХС-ийн 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийсэн тайлан

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

СХБА-ны дарга Д.Батдорж

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах журамд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг зарчмын хувьд дэмжин, редакцийн найруулга хийсэн журмын төслийн эцсийн найруулгыг Захирлын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэхийг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэд үүрэг болгов. “ШУТИС-ийн санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр тогтов.

2. Зардлын норм, норматив тогтоох жишиг аргачлал боловсруулан, танилцуулахыг Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын дарга Г.Жавхлан, Хөгжлийн хөтөлбөр төлөвлөлтийн газрын дарга Ж.Арслан, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны дарга Д.Барсболд нарт хариуцуулав.

3. 2019 оны төсвийн төслийг санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах журмын шинэ өөрчлөлтийн дагуу, 2018 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл, 2019 оны орлого, зарлагын төсвийн тооцоог сургууль болгонтой тохирч, тулгалт хийн, нэгтгэн Захирлын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр тогтов.

4. ШУТИС-ийн хичээлийн болон оюутны байртай холбоотой асуудлаар захирлын зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналыг нэгтгэн, нарийвчилсан судалгаа хийж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүүд үүрэг болгов.

5. ШУТИС-ийн оюутны байруудыг нэгдсэн удирдлага, менежменттэй болгох талаар нарийвчлан судалж, 2019 оноос тодорхой үе шаттай хэрэгжүүлэх бодитой төлөвлөлт хийн, холбогдох төсөв мөнгийг 2019 оны төсөв, төлөвлөгөөнд тусгаж ажиллахыг ШУТИС-ийн дэд захирлууд, газар, албаны дарга, холбогдох бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад тус тус үүрэг болгов.

6. ШУТИС-ийн хичээлийн анги, танхим, лабораторийн өрөө тасалгаанд мөрдөх стандартыг тодорхой болгон батлуулан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүүд үүрэг болгов.

7. Эрчим хүчний сургуулийн 2017/2018 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийсэн дүнг үндэслэн зөрчил дутагдлыг арилгах, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг нарт үүрэг болгов.

8. ШУТИС-ийн захирал: 2019 оны үр дүнгийн гэрээнд тусгах ажлын санал ирүүлэх тухай, захиргааны санаачлагаар шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэхгүй тухай, өвөлжилтийн байдал, хичээлийн болон оюутны байруудын дулаан хангамжийн асуудал, галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар үзлэг, шалгалт хийх, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан балансад аудит хийгдэж байгаа талаар, сургалтын албаны ажилтнуудын ажлын хариуцлага, төгсөх оюутны дүн тулгалт, намрын улирлын шалгалт, төгсөлтийн комисс, диплом хамгаалалттай холбоотой асуудлуудаар холбогдох албан тушаалтнууд болон бүрэлдэхүүн сургуулиудын захирлуудад зөвлөмж, үүрэг даалгавар өгөв.

9. Захирлын зөвлөлийн ээлжит бус хурал 2018 оны 12 дугаар сарын 17-ны 14 цагт хуралдахаар тогтов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР