“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд хэрэгжиж буй хамтарсан судалгааны багуудын үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Засгийн газар болон Япон Улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага хоорондын MON-P11 зээлийн хэлэлцээрийн дагуу БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол”  төслийн санхүүжилтээр ШУТИС-д хэрэгжиж буй хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд Япон улсын их сургуулиудын профессоруудтай уулзах, хамтарсан судалгааны үйл явц, үр дүн,  лабораторийн багаж тоног төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцах, санал солилцох, төслийн санхүүжилтээр суралцаж буй зэргийн бус оюутнуудтай уулзах зорилгоор сургуулийн ажлын хэсэг, хамтарсан судалгааны зарим багийн Монгол талын ахлагч, төслийн зөвлөх, баг болон төсөл хэрэгжүүлэх нэгжтэй хамтран Япон улсад 2018 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 08-ны хооронд ажиллаад ирлээ.

 Япон улсад ажиллах хугацаандаа нийт хамтарсан судалгааны 4 багийн  8 их сургуулийн 20 гаруй профессор,  магистр, докторын сургалтад суралцаж буй 10 гаруй оюутантай уулзав.

 ШУТИС-ийн хамтарсан судалгааны багуудаас ЭХС-ийн “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа”,  БАС-ийн “Монгол орны хүрээлэн буй  орчин, газар хөдлөлт инженерчлэлийн судалгаа”, ГУУС-ийн “Хүрээлэгч орчны бохирдлын хяналтын цогцолбор судалгаа, тогтвортой хөгжил: Төв Монголын Туул, Хараа голын ай савуудын жишээн дээр”, “Монгол орны эрдэс баялгийн суурь судалгаа” зэрэг судалгааны багуудын ажлын үр дүн, зэргийн болон зэргийн бус сургалтын хөтөлбөрт хамрагдаж буй багш, судлаачидтай уулзав.

 

 

Ажлын төгсгөлд төслийн санхүүжүүлэгч байгууллага ЖАЙКА хамтын ажиллагааны байгууллагын удирдлага, Япон улс дах Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтнууд  уулзаж төслийн явцын байдал, цаашдын үйл ажиллагааны талаар, хоёр талын профессоруудын тавьж буй хүсэлт, хамтарсан судалгааны ажлын цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцов.

 

ШУТИС-ИЙН ‘ИТДБ”-ТӨСЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ