ШУТИС-ийн нээлттэй хаалганы өдөр: “Ирээдүйн мэргэжилтэн-бидний оролцоо” арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна

ШУТИС-ийн салбарын эрхлэгч, профессор, багш та бүхнийг сурагч бүр өөрсдийн хэрэгцээ, сонирхолд тулгуурлан ирээдүйн мэргэжлээ сонгоход дэмжлэг үзүүлэх, адил тэгш боломжоор хангах, хүртээмжтэй мэдээлэл өгөх зорилготой “Ирээдүйн мэргэжилтэн – Бидний оролцоо” арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нээлттэй хэлэлцүүлэг, ярилцлагын үеэр ЕБС-ийн багш нартай холбоо тогтоох, цаашид хамтран ажиллах, сургалтын хөтөлбөрүүдээ танилцуулах боломж бүрдэх тул Та бүхэн идэвхтэй оролцоно уу. 

Маркетинг, олон нийттэй харилцах алба