“Must cup-2018” хөл бөмбөгийн тэмцээний шилжин явах аваргын цомыг Захиргаа, Е-нээлттэй институтийн хамтарсан баг авлаа

ШУТИС-ийн багш нарын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “Must cup-2018” хөл бөмбөгийн тэмцээн 8 дахь жилдээ 2018 оны 10 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд 5 дугаар сургуулийн талбайд амжилттай явагдлаа. Тэмцээнд БУХС, ГУУС, МехТС, МХТС, ХШУС, ЭХС, ЕНИ-Захиргаа, ОрТС гэсэн 8 сургуулийн баг тамирчид  хоёр зоонд хуваагдан өрсөлдөв. 

Тэмцээний нээлтэд Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Багшийн хөгжлийн төвийн захирал А.Сүнжидмаа найман багийн тамирчид, хөгжөөн дэмжигчид оролцлоо. Тэмцээн эхнээсээ медалийн төлөөх тоглолт хүртэл өрсөлдөөн, тэмцэлтэй болж оролцож буй тамирчид энэ спортод сонирхолтой байгаа нь харагдаж байв. Эхний зоонд ГУУС, МХТС, МехТС, БуХС сургуулийн баг таарч тоглон ГУУС-ийн баг нэгээр, БуХС-ийн баг хоёроор шалгаран шигшээ тоглолтод оролцох болсон бол хоёрдугаар зоонд ХШУС, ЭХС, ОрТС, ЕНИ-Захиргааны багууд өрсөлдөн ЕНИ-Захиргааны баг нэгээр, ХШУС-ийн баг хоёроор шалгарагч  шигшээ шатанд тоглохоор болсон юм. ГУУС, ЕНИ-Захиргааны багууд таарсан учраагаа ялж алтан медалийн төлөө тоглосон бол ХШУС, БуХС-ийн баг хүрэл медалийн төлөөх тоглолтыг хийсэн. ЕНИ-Захиргааны баг ялалт байгуулан тэмцээний тэргүүн байр, шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав. Мөнгөн медалийг ГУУС-ийн баг, хүрэл медалийг ХШУС-ийн баг тамирчид тус тус хүртлээ.

 

Шилдэг довтлогчоор ЕНИ-Захиргааны багийн Г.Билгүүн, Шилдэг хамгаалагчаар ГУУС-ийн багийн А.Нямтулга, Шилдэг хаалгачаар ХШУС-ийн О.Баатарзоригт нар шалгарч Багшийн хөгжлийн төвийн захирал А.Сүнжидмаа, БАТС-ийн профессор Ч.Баасандаш, ХШУС-ийн ахлах багш М.Амаржаргал нар өргөмжлөл, цом, мөнгөн шагналыг гардуулан өглөө.