ШУТИС-ийн 60 жилийн ойг угтсан “Их сургуулийн сургалтад сургалтын идэвхтэй аргуудыг хэрэглэх нь’’ сэдэвт онол практикийн бага хурлын удирдамж

ХУРЛЫН ЗОРИЛГО:

ШУТИС-ийн профессор, багш нарын багшлахуйн онолын мэдлэг, заах арга зүйн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, инженерийн боловсролын сургалтын технологийг боловсронгуй болгох,  сургах, суралцахуйн үйл явцыг идэвхижүүлэх зорилготой.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ :

  • Инженерийн боловсрол- сургалтын технологийн шинэчлэл
  • Сургалтын дэвшилтэт арга зүй хэрэглэж буй туршлага

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

  • ШУТИС-ийн Багшийн хөгжлийн төв, бүрэлдэхүүн сургуулийн багшийн хөгжлийн баг

Профессор, багш нарын оролцох хэлбэр:

  • Илтгэл хэлэлцэж хэвлүүлэх
  • Постер илтгэл тавьж хэлэлцүүлэх
  • Салбар сургууль тус бүрээс 2 илтгэл ирүүлнэ

Эрдэм шинжилгээний хуралд оролцох мэдүүлэг:

  • Илтгэл, өгүүллийн нэр
  • Зохиогчийн овог нэр, цол зэрэг, албан тушаал, салбар сургууль
  • Холбоо барих утас, и-мэйл хаяг, оролцох хэлбэр зэргийг тодорхой заана
  • Илтгэлийг ШУТИС-ийн эрдэм шинжилгээний өгүүллийн бичлэгийн стандартын //must.edu.mn/mn/b3m668/  дагуу бэлтгэж ирүүлнэ.

Хугацаа, байр:

Онол практикийн бага хурал 2018 оны 11-р сарын 07-ны өдөр ШУТИС-ийн ШУТТНС-гийн 604 хурлын танхимд 10:00 цагаас эхлэнэ.

Илтгэл хүлээн авах сүүлийн хугацаа -2018.10.26-ны өдөр

Илтгэл хүлээн авах хаяг: FDC@must.edu.mn  

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ