Монголын багш нарын баярын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ


10-р сар. 4, 2018, 9:09 a.m.

Дэлхийн багш нарын 24, Монголын багш нарын 52 дахь удаагийн баярын өдрийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамт олон хичээлийн төв байрны хурлын танхимд аравдугаар сарын 02-ны өдөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээд ШУТИС-ийн Захирал, дэд захирал, бүрэлдэхүүн сургуулийн захирал болон багш, ажилчдын төлөөлөл болсон 400 гаруй багш, ажилчид оролцлоо. 

 

Баярын хурлыг нээж ШУТИС-ийн захирал Б.Очирбат: “2018-2019 оны хичээлийн жилийг “Багшийн хөгжил”-ийн жил болгон зарласантай холбогдуулан бид багш нарынхаа сургалт, судалгааны ажлыг дэмжих, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг дэс дараатай авч хэрэгжүүлж байна. Цаашид ШУТИС-ийн  хэмжээнд Чанарын менежментийн тогтолцооны ISO-9001 стандартыг хэрэгжүүлэх, чанарын соёлыг нэвтрүүлэх, төрөлх сургуулийнхаа 60 жилийн ойг сургалт, судалгааны их амжилтаар угтах өрнүүн бүтээлийн жил байх болно. Өнөөдөр манай олон багш ажилтан Төр засгийн болон сургуулийнхаа шагналаар шагнагдаж байна. Хамт олноо хошуучлан өндөр амжилт гарган ажилласан эдгээр багш нартаа тусгайлан халуун баяр хүргэе. Эрхэм хүндэт профессор багш, ажилтан ажилчиддаа Монголын багш нарын баярын мэндийг дэлхийн багш нарын баярын мэндтэй хамтатган дахин баяр хүргэж, эрүүл энх байж, урт удаан насалж, ихийг бүтээхийг хүсэн ерөөе” хэмээн мэндчилснээр баярын арга хэмжээ эхлэв.

 

Мөн Монгол улсын Ардын багш, Академич, шинжлэх ухааны доктор, профессор, ШУТИС-ийн “Хүндэт доктор” Ч.Авдай мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн дулааны инженерийн салбарын ахлах багш О.Пүрэвжал ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол хүртсэнийг удирдлагууд гардуулан өглөө. 

 

Баярын хурлын үеэр ШУТИС-ийн эрдмийн хамт олны амжилт бүтээлийг төр засаг өндрөөр үнэлэн “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр 28, БСШУСЯамны “Жуух бичиг”-ээр 27, “Нийтийн аж ахуйн Тэргүүний ажилтан” 1, “Тэргүүний барилгачин” 1 “Авто тээврийн тэргүүний ажилтан” 1, “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан“ 2, Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг” 1,  Хүнс хөдөө ах ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны “Жуух бичиг” 2 хүн тус тус шагнагдлаа.

 

ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагналаар 9, Ректорын нэрэмжит шагналаар 10 багш тус тус шагнагдлаа.

2018 оны ШУТИС-ийн ОНЫ шилдэг багш нар шагналаа гардан авлаа.

ШУТИС-ийн Оны шилдэг судлаач багш

Тэргүүн байр  Д.Дашжамц                 БАС-ийн БИС-ын профессор академич, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн

Дэд байр         Х.Загарзүсэм             МХТС-ийн ЭС-ын ахлах багш, доктор

Гутгаар байр   Я.Ренчинванжил        МехТС-ийн ММС-ын дэд профессор, доктор

Оны шилдэг сурган хүмүүжүүлэгч багш

Тэргүүн байр  Н.Эрдэнэхүү              МХТС-ийн дэд захирал, доктор, дэд профессор  

Дэд байр         С.Дэлгэрмаа              ҮТС-ийн  БТШТС-ын профессор доктор, дэд профессор

Гутгаар байр   Д.Өлзийсүрэн            БАС-ийн АХС-ын багш

Оны шилдэг залуу багш

Тэргүүн байр   Д.Мөнхтуяа               ҮТС-ийн ДС-ын багш

Дэд байр         Д.Юмжирмаа             БуХС-ийн НУС-ын багш

Гутгаар байр    Б.Энхжаргал             ГУУС-ийн ГГС-ын багш, доктор   

Оны шилдэг зөвлөх багш

Тэргүүн байр   Ж.Давааням               МехТС-ийн МС-ын багш

Дэд байр          Ч.Энх-Амар               БуХС-ийн БУС-ын багш

Гутгаар байр   Э.Батцэцэг                 МХТС-ийн МТС-ын багш

Оны шилдэг бүтээлч багш

Тэргүүн байр   Н.Мөнхзул                 МеХТС-ийн ТС-ын багш

Дэд байр         Б.Сод-Од                    МХТС-ийн КУС-ын багш

Гутгаар байр    М.Сугар                     БАС-ийн БИС-ын дэд профессор, доктор

      

 

2018 оны ШУТИС-ийн ОНЫ ШИЛДЭГ БАГШ нар

2018 оны ШУТИС-ийн ОНЫ ШИЛДЭГ-ээр шалгарсан 15 багш бүтээлийн үзэсгэлэн гаргасан нь энэ удаагийн арга хэмжээний онцлох үйл явдал болов.

  

Бидний баяр дээр баяр нэмж урлаг соёлын зүтгэлтнүүд ая дууны мэндчилгээ өргөлөө. Үндэсний урлагийн театрын уртын дуучин Н.Долгорсүрэн, морин хуурч Өсөхбаяр, Ардын дуучин, СТА Н.Энх-Амар, Үндэсний урлагийн театрын дуучин В.Баттулга, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид, Монгол Улсын Филармоны гоцлол дуучин СТА С.Баттулга нар ая дууны цэнхэр хадаг өргөн барьж, БХТ-ийн дэргэдэх “Дуулаачийн клуб”-ын багш, ажилтнууд “ШУТИС бидний бахархал” дууг дуулснаар баярын арга хэмжээ өндөрлөлөө.

 

Мэдлэг боловсролтой, үндэсний бахархалтай, дэлхийд өрсөлдөх чадвартай монгол инженер болгон төлөвшүүлэн хөгжүүлэхийн төлөө эрдэм боловсрол, авьяас билэг, хүч чадлаа дайчлан ажиллаж буй эрдэмтэн багш нар та бүхэндээ Монголын багш нарын баярын мэнд хүргэе!

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ