Тендерийн Урилга

2018.09.21

Тендер шалгаруулалтын нэр: ШУТИС. БАС-ийн шинэ лабораторийн барилга барих ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ШУТИС/201801012-1

Санхүүжилтийн эх үүсвэр: ШУТИС-ийн өөрийн болон улсын хөрөнгө оруулалт

Шижлэх Ухаан Технологийн Их Сургууль нь эрх бүхий тендерт оролцогчдоос БАС-ийн шинэ лабораторийн барилга барих ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь Төрийн цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг  авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:

  1. Борлуулалтын хэмжээ: 2017, 2016, 2015 оны Борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй
  2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн 50 хувиас багагүй
  3. Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017, 2016, 2015 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
  4. Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2017, 2016, 2015 оны аль нэг жилд нь санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна
  5. Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Тендерийн хамт 40 000 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 10 дугаар сарын 22 -ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

Дотоодын давуу эрх тооцохгүй

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 Хаяг: Шинжлэх ухаан, технологийн их сургууль

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-34

ШУТИС-ийн хичээлийн I байр 207 тоот

Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын мэргэжилтэн: Б.Мөнхцэцэг

Утас: 99180825

Вэб сайт: www.must.edu.mn