“Алтайн Ард Түмэн” олон улсын 7 дахь эрдэм шинжилгээний хурал ШУТИС дээр амжилттай зохион байгуулагдлаа

ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн сургууль нь ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн, Солонгосын Олон улс судлалын их сургууль, Туркийн Ататурк Соёл, Хэл, Түүхийн дээд зөвлөл, Туркийн Түүхийн хүрээлэн, Олон улсын Алтай судлалын нийгэмлэгтэй хамтран  “Алтайн Ард Түмэн” олон улсын 7 дахь эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 8 сарын 6-10-ны хооронд ШУТИС-ийн Төв номын сангийн байранд амжилттай зохион байгууллаа.

38859512_1087600028060390_3973216353665417216_o

Тус хуралд Азербайжан, Америк, Казахстан, Киргиз, Монгол, Орос, Өмнөд Солонгос, Тайван, Турк,  Узбекистан,  Франц,  Хятад, Энэтхэг, Япон гэсэн 15  орны 200 шахам эрдэмтэн, судлаачид оролцож Алтайн ард түмний угсаатны бүлгүүдийн түүх, хэл шинжлэл, соёл, зан үйл, угсаатан зүй, урлаг, утга зохиол, нийгмийн асуудал, эдийн засаг, улс төрийн бодлого гэх зэрэг 40 салбар хуралдаанаар 160 орчим илтгэл тавьж хэлэлцүүлэгдсэн байна.

38760901_1084676971686029_7503808058003292160_o

Хуралд ШУТИС-ийн Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц. Баатархүү, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Г. Билгүүдэй, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Ататурк Соёл, Хэл, Түүхийн дээд зөвлөлийн тэргүүн Дэря Өрс,  Солонгосын Олон улсын судлалын их сургуулийн ректор Хан Воо Чой, Азербайжаны ШУА-ын дэд ерөнхийлөгч Иса Хабиббаели, Туркийн Түүхийн хүрээлэнгийн захирал Рэфик Туран, Стамбулын Бизнес, Гар урчуудын нийгэмлэгийн тэргүүн Фаик Еилмаз, Олон улсын Түрэг академийн тэргүүн Дархан Кидирали зэрэг нэр хүндтэй төлөөлөгчид оролцсон.

38612117_1082831165203943_1515883452715499520_o

Олон улсын Алтай судлалын нийгэмлэгээс санаачлан зохион байгуулдаг “Алтайн Ард Түмэн” олон улсын эрдэм шинжилгээний хурал нь өмнө нь Өмнөд Солонгос, Турк, Киргиз, Азербайжан зэрэг орнуудад зохиогдож байсан бөгөөд тус хурлаар 8 удаагийн эрдэм шинжилгээний хурлыг Узбекистанд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Хуралд оролцогчид нь ШУТИС-тай танилцаж, Төв номын сангаар зочилсон бөгөөд Хархорин хот, Налайх дүүрэгт байрлах түүх, соёлын дурсгал, Монголчуудын ёс заншилтай танилцсан билээ.

38814131_1087611078059285_1332811227637743616_n 38839144_1087612478059145_3413076872223784960_o