Бүгд Найрамдах Чех Улсын Томаш Батагийн их Сургуульд Чехийн засгийн газрын тэтгэлгээр суралцах магистр докторын 2019-2020 оны хөтөлбөр зарлагдлаа

Оюутан, судлаач та бүхнийг Бүгд   Найрамдах Чех Улсын  Томаш Батагийн их Сургууль засгийн газрын тэтгэлэгтэйгээр магистр докторын хөтөлбөрт суралцахыг урьж байна.

Чехийн Засгийн газраас зарласан тэтгэлэгт  хамрагдсан тус сургуулийн  доорх  4 мэргэжлээр англи хэлээр суралцаж болно. Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийн мөн доорх цахим хуудаснаас харна уу.

http://www.msmt.cz/eu-and-international-affairs/government-scholarships-developing-countries

Харин  материалын технологи, хими  макромолекулын технологи, хүнсний хими технологи зэрэг бусад мэргэжлүүдээр чех хэлээр суралцах боломжтой юм.  Чех хэлээр суралцах бол та нэг жил хэлний бэлтгэлд суралцах болно.   Мэргэжлийн чиглэлүүдийг доорх линкээс харна уу.

https://www.utb.cz/en/university/study/

Өргөдөл хүлээж авах сүүлийн хугацаа:  2018 оны 9 сарын 30

Холбоо барих

Доктор Г.Цэрмаа /ШУТИС, ХШУС/ 1-405 тоот

Утас 99146855