“Дээд боловсрол” сэтгүүлийн 2 дах дугаарт нийтлэх өгүүлэл шалгаруулна


9-р сар. 5, 2018, 6:44 a.m.

“Дээд боловсрол” сэтгүүлийн  2 дах дугаарт нийтлэх   эрдэм шинжилгээний өгүүллийг доорх чиглэлийн дагуу хүлээж авна. Үүнд:

  1. Дээд боловсролын хөгжлийн дэлхийн улс, орнуудынтэргүүлэх чиг хандлага болон туршлага
  2. Дээд боловсролын талаарх Монгол улсын Төрийн бодлого шийдвэр,эрх зүйн орчин;
  3. Дээд боловсролын систем, зохион байгуулалт, удирдлага менежментийн өнөөгийнбайдал ба хөгжлийн асуудал;
  4. Дээд боловсролын багшийн хөгжил, төлөвшил;
  5. Дээд боловсролын агуулгын шинэчлэл, төгөлдөржүүлэлт;
  6. Дээд боловсролын сургалтын технологийн шинэчлэл, хөгжил;
  7. Сэтгэц, танин мэдэхүйн онолууд, тэдгээрийн суралцахуйн практик хэрэглээ;
  8. Дээд боловсролын чанар, үнэлгээ, дотоод, гадаад мониторинг;
  9. Сургалтын хөтөлбөрын боловсруулалт, хэрэгжүүлэлт, үнэлгээ;
  10. Дээд боловсрол- шинжлэх ухаан-инноваци;
  11. Оюутны төлөвшил хүмүүжил;
  12. Дээд боловсролын судалгаа
  13. Монгол улсын дээд боловсролын түүх
  14. Бусад

Сэтгүүлд ирүүлэх материал нь 1. Судалгааны өгүүлэл 2. Тойм өгүүллийн хэлбэртэй байна.

Мөн сургалт. судалгааны ажлын сайн туршлага, арга барил, санаачлага, онцлог дурсамж, түүхэн зураг гм зүйл ирүүлбэл редакцийн шийдвэрээр нийтэлж болно.

Материалыг  2018 оны 10-р сарын 20-ны дотор хүлээн авч шүүмжлэгчид шилжүүлнэ.

Материал хүлээж авах хаяг: soyombo_alt2000@yahoo.com утас:   96616500

Өгүүллийн ерөнхий шаардлага татаж авах