ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2018 оны 08 дугаар сарын 21                                 Дугаар: 15                                 Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1105 цагт эхэлж 1400 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал А.Энхбат, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал Б.Соёлсүрэн, Е-НИ-ийн захирал Я.Наранцэцэг, ШУТИС-ийн ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

Чөлөө авсан: ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ.

Хэлэлцсэн асуудал:

1. “ШУТИС-ийн профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журам”, “ШУТИС-ийн мэргэжлийн салбар, тэнхимийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын өөрчлөлтийн танилцуулга

          Ажлын хэсэг, ХБТЭ дэд захирал Б.Сүхбат

Бусад асуудал, 

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоолыг үндэслэн “Профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журам”-ын шинэчилсэн найруулгыг баталж, 2018/2019 оны хичээлийн жилийн намрын улирлаас мөрдөхөөр тогтов.

2. “ШУТИС-ийн мэргэжлийн салбар, тэнхимийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг шинэчлэн батлахыг зарчмын хувьд дэмжиж, өнөөдрийн хурлаар яригдсан олонхийн саналаар дэмжигдсэн заалтуудыг өөрчлөн найруулж, редакцийн найруулга хийсэн эцсийн хувилбарыг дараагийн хуралд танилцуулахыг ажлын хэсгийн дарга, ХБТЭ дэд захирал Б.Сүхбатад үүрэг болгов.

3. Нэмэлт элсэлт, элсэгчдийн бүртгэл, ахисан түвшний элсэлтийн ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах, Боловсролын зээлийн сангийн тэтгэлэг, оюутны хөгжлийн зээлд хамрагдах шаардлага хангасан оюутнуудын материалыг хүлээн авах ажлыг цэгцтэй, чирэгдэлгүй шуурхай зохион байгуулж ажиллахыг Элсэлтийн комиссын дарга, СОАЭ дэд захирал Х.Энхжаргал, бүрэлдэхүүн сургууль, институтын захирлуудад үүрэг болгов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР