2018/2019 оны хичээлийн жилийн намрын улирлын магистрантурын сургалтанд элсэлт авна

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн магистрантурын  сургалтанд элсэх хүсэлтэй хүмүүсийг бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр  сарын 07-ны өдрүүдэд  бүртгэнэ.

Магистрантурт элсэгчдээс гадаад хэлний  (орос, англи хэл) болон мэргэжлийн шалгалт авна.

Магистрантурт элсэн суралцах хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

  • Цахим үнэмлэхний хуулбар
  • Бакалаврын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар  
  • Бакалаврын диплом (эх хувь)
  • 3х4 харьцаатай цээж зураг (2 хувь)
  • Бүртгэлийн хураамж 10000₮ (Хаан банк дахь 5431012534 тоот дансанд тушаасан төлбөрийн баримт)

Жич: Магистрантурын сургалтанд шинээр элсэгчдээс авах элсэлтийн шалгалтын хуваарь
09 сарын 08 11:00 Гадаад хэл

09 сарын 10 11:00 Мэргэжлийн шалгалт

Элсэлт авах Мэргэжлийн чиглэл /Хөтөлбөр/-ийн нэрсийн жагсаалт татаж үзэх

 

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛИЙН АЛБА
Харилцах утас: 11322126  Web: http://www.must.edu.mn/