ШУТИС-ийн Оюутны байрны бүртгэл явагдана

ШУТИС-ийн Оюутны байрны бүртгэл 2018 оны 08 дугаар сарын 23, 24, 25-нд харъяалагдах байр тус бүрт явагдах тул материалаа бүрдүүлэн өөрийн биеэр очиж бүртгүүлнэ үү.

Оюутны байрны бүртгэл:

  • 8 оны 8 дугаар сарын 23-нд I курсын оюутан
  • 8 оны 8 дугаар сарын 24-нд II курсын оюутан
  • 8 оны 8 дугаар сарын 25-нд III, IV курсын оюутан

Бүрдүүлэх материал:
1. Байранд амьдрахыг хүссэн өргөдөл

2. Шинээр элсэгч суралцах гэрээний хуулбар эх, хувийн хамт

3. Цахим үнэмлэх, баталгаажуулсан хуулбар

4. Цээж зураг 3х4 хэмжээтэй 6% /Сүүлийн 3 сард авахуулсан ижил байх/

5. Сургуулийн тодорхойлолт /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/

6. Оюутны үнэмлэх /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/

7. Үнэлгээний голч дүнгийн тодорхойлолт /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/

8. Өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй оюутан баг, хорооны тодорхойлолт /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/

9. ДОХ-ын шинжилгээг оюутны байранд орсны дараа нэгдсэн журмаар зохион байгуулах тул шинжилгээний 5000 төгрөг төлсөн баримт (данс: ШУТИС-захиргаа, Голомт банк 1102928177 )

Жич: Оюутны байранд ороход үзүүлдэг эрүүл мэндийн үзлэгийг байранд орсны дараа 2018 оны 09-р сарын 17-21-ний өдрүүдэд ШУТИС-ийн Эрүүл Мэндийн Төвөөс үнэ төлбөргүйгээр зохион байгуулна. /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/

Оюутны байрны байршил, харъяалагдах сургуулиуд, төлбөрийн хэмжээ

Д/д

Оюутны байр

Оюутны байрны байршил

Харъяалагдах сургуулиуд

Төлбөрийн хэмжээ (төгрөг)

1.

I байр

Дашчойлин хийдийн зүүн талд

ҮТС, ГУУС, БАС

400 000

2.

III байр

БуХС-ийн хойно

БУХС, ЭХС, ХШУС, БАС, ГХИ

2 хүн-550 000                    4 хүн-400000

3.

IV байр

МХТС-ийн баруун талд

МХТС, БАС

450 000

4.

V байр

МехТС-ийн урд талд

МехТС, БАС

400 000

Байрны барьцаа төлбөр 30000 төгрөг.

ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА