Тендерийн урилга

Тендер шалгаруулалтын нэр: ШУТИС. БуХС-ийн хичээлийн 5-р байрны дадлагын байрны дээвэр засвар

Тендер шалгаруулалтын дугаар: ШУТИС/201801042

Санхүүжилтийн эх үүсвэр: ШУТИС-ийн өөрийн хөрөнгө оруулалт

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль нь эрх бүхий тендерт оролцогчдоос БуХС-ийн хичээлийн 5-р байрны дадлагын байрны дээврийн засвар ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийн  үнэ болох 100 000 / Зуун мянган/ төгрөгийг Голомт банкны 1102928177 тоот дансанд /ШУТИС Захиргаа/ тушаана.           

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын талаар дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  1. Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 оны аль нэг жилд борлуулалтын орлогын дундаж нь санал болгож байгаа үнийн дүнгээс багагүй байна.
  2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй байна. /Банкны бичгээр баталгаажуулсан байх/
  3. Нотариатороор баталгаажуулсан аудитын дүгнэлтийг ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2016,2017 онуудын аудитын дүгнэлт
  4. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу  2016, 2017 онуудын аль нэг жилийн дүн нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй гэрээт ажил гүйцэтгэсэн байна.
  5. Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: тийм БУ 2.1.1, БУ 2.1.2
  6. Тендерийн хамт санал болгож байгаа үнийн дүнгийн 2% тай тэнцэх төгрөгийн дүнтэй  тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 09 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 09 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

Дотоодын давуу эрх тооцохгүй

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 Хаяг: Шинжлэх ухаан, технологийн их сургууль

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-34

ШУТИС-ийн хичээлийн I байр 207 тоот

Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын мэргэжилтэн: Д.Долгоржав

Утас: 99052993

Вэб сайт: www.must.edu.mn