ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн ээлжит бус 2018 оны 06 дугаар сарын 27-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

         2018 оны 06 дугаар сарын 27                                   Дугаар: 13                                         Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн ээлжит бус хурал 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1005 цагт эхэлж 1420 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал А.Энхбат, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, МехТС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга н.Пүрэвдорж, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди, ҮТС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Пүрэвжав, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал Б.Соёлсүрэн, Е-НИ-ийн захирал Я.Наранцэцэг нар оролцов.

Чөлөө авсан: ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ШУТИС-ийн ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ нар.

Хэлэлцсэн асуудал:

1. БуХС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн үйл ажиллагааны талаар

      БуХС-ийн захирал А.Энхбат

      БуХС-ийн БАТС-ийн захирал Г.Баттүвшин

2. Инженерийн ахисан түвшний сургууль байгуулах тухай

      ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь: БуХС-ийн БАТС-ийн асуудлыг тодруулж дахин хэлэлцэх, ШУТИС-д ахисан түвшний сургууль байгуулах асуудлыг Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.

 

Захиргаа, хүний нөөцийн газар