ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн ээлжит бус 2018 оны 06 дугаар сарын 26-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

             2018 оны 06 дугаар сарын 26                               Дугаар: 12                                       Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн ээлжит бус хурал 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 0905 цагт эхэлж 1605 цагт өндөрлөв. Хурлыг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Захирал Б.Очирбат нар удирдав.

Хэлэлцсэн асуудал:

1. “ШУТИС-ийн профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн танилцуулга

        ХБТЭ дэд захирал Б.Сүхбат

        СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од

2. ШУТИС-ийн нэгдсэн сургалтын алба байгуулах тухай

       СОАЭ дэд захирал Х.Энхжаргал 

       СХБА-ны дарга Д.Батдорж

Бусад асуудал,

  • “Торгоны зам дагуух соёлын харилцаа холбооны интерактив атлас” олон улсын хурал зохион байгуулах тухай

        ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. “Торгоны зам дагуух соёлын харилцаа холбооны интерактив атлас: Хоол хүнсний технологи ба үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд олон улсын шинжээчдийн зөвлөгөөн зохион байгуулахад бүрэлдэхүүн сургуулиудаас зардал гаргахаар тогтов.

2. ШУТИС-ийн нэгдсэн сургалтын алба зохион байгуулах асуудлыг зарчмын хувьд дэмжиж, тодорхой үе шаттай 2018/2019 оны хичээлийн жилээс хэрэгжүүлэхээр тогтов.

3. “ШУТИС-ийн профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журам”-ын төсөлд зохих өөрчлөлт оруулан боловсронгуй болгож Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.

4. "БуХС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн үйл ажиллагааны талаар”, “ШУТИС-д инженерийн ахисан түвшний сургууль байгуулах тухай” асуудлуудыг ээлжит бус хурал 2018 оны 6 дугаар сарын 27-нд хуралдуулж хэлэлцэхээр тогтов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР