Тендерийн урилга


6-р сар. 20, 2018, 3:30 a.m.

2018.06.21

Тендер шалгаруулалтын нэр: ШУТИС. БАС-ийн оюутны 2-р байрыг нураах ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ШУТИС/201801013

Санхүүжилтийн эх үүсвэр: ШУТИС-ийн өөрийн хөрөнгөөр

Шижлэх Ухаан Технологийн Их Сургууль нь эрх бүхий тендерт оролцогчдоос Оюутны 2-р байр нураах ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь Төрийн цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг  авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.      

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын талаар дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  1. Сүүлийн 3 жил буюу 2015,2016, 2017 оны аль нэг жилд борлуулалтын орлогын дундаж нь санал болгож байгаа үнийн дүнгээс багагүй байна.
  2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй байна. /Банкны бичгээр баталгаажуулсан байх/
  3. Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2015,2016,2017 онуудын аудитаар баталгаажуулсан тайлан
  4. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2015,2016, 2017 онуудын аль нэг жилийн дүн нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй гэрээт ажил гүйцэтгэсэн байна.
  5. Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Шаардлагатай БА-4.1
  6. Тендерийн хамт 7 500 000 төгрөгийн дүнтэй  тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

Дотоодын давуу эрх тооцохгүй

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 Хаяг: Шинжлэх ухаан, технологийн их сургууль

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-34

ШУТИС-ийн хичээлийн I байр 207 тоот

Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын мэргэжилтэн: Б.Мөнхцэцэг

Утас: 99180825

Вэб сайт: www.must.edu.mn