Зөвлөлдөх уулзалтыг амжилттай зохион байгуулав

БНСУ-ын КОЙКА Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага, “WITH” Төрийн Бус Байгууллага (ТББ)-ын санхүүжилтээр Нийслэлийн Боловсролын Газар болон ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль хамтран хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежментийн сайжруулах” төслийн гэрээг өнгөрсөн оны 11-р сард байгуулсан билээ.

Төслийн хүрээнд хийх ажлын ерөнхий төлөвлөгөө, хамтрагч талуудын оролцоо, ажлын уялдаа холбоог сайжруулах, харилцан бие биенээ дэмжиж хамтран ажиллах зорилгоор зөвлөлдөх уулзалтыг 6-р сарын 14-ний өдөр Нийслэлийн Боловсролын Газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Тус уулзалтанд КОЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга Ү Дун Уан, “WITH” ТББ-ын гүйцэтгэх захирал Гуаг Миран, Нийслэлийн Боловсролын Газрын дарга Ж.Гантулга, ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн захирал Ж.Туяацэцэг болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцов.

Төслийн 2018-2020 онд хийх ажлын үндсэн чиглэл, зорилтуудын талаарх мэдээллийг “WITH” ТББ-ын гүйцэтгэх захирал Гуаг Миран танилцуулж, цаашид цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг сайжруулах арга замын талаар талууд санал бодлоо солилцлоо.

ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛЫН ТӨВ