ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

        2018 оны 06 дугаар сарын 12                                  Дугаар: 11                                           Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1005 цагт эхэлж 1435 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Ж.Арслан, Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацралт, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал А.Энхбат, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар /онлайн/, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал Б.Соёлсүрэн, Е-НИ-ийн захирал Я.Наранцэцэг, ШУТИС-ийн ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

Томилолттой болон чөлөө авсан: Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ нар.

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн 2018/2019 оны хичээлийн жилийн нэг кредитийн үнэлгээ нэмэгдүүлэх тухай танилцуулга

      СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

      СНББА-ны дарга Д.Барсболд

2. Төрийн аудит болон ҮАГ-ын аудитийн дүгнэлт, зөвлөмжийн дагуу хийгдсэн арга хэмжээний тайланг хэлэлцүүлэх

      СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

      СНББА-ны дарга Д.Барсболд

3. 2018/2019 оны хичээлийн жилийн Эрдэм шинжилгээний ажлын нэгдсэн хуанли, график

      ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

      ЭШИГ-ын дарга Т.Энхцацрал

Бусад асуудал,

  • ШУТИС-ийн багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн 2017/2018 оны хичээлийн жилийн ажлын тайлангийн мэдээ

       ШУТИС-ийн ёс зүйн зөвлөлийн дарга, профессор А.Эрдэнэбаатар

  • ШУТИС-ийн төв архив, бүрэлдэхүүн сургууль, институт, хүрээлэнгийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын дүнгийн тухай

       ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү  

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн 2017/2018 оны хичээлийн жилийн хаврын улирлын төгсөгчдөд диплом гардуулах ёслолын арга хэмжээг  нэгдсэн байдлаар Буянт-Ухаан спортын ордонд 2018 оны 6 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулахаар тогтов. Төгсөлтийн ёслолын арга хэмжээний төсвийн бүрдүүлэлтийг Эрчим хүчний сургуулийн дансанд төвлөрүүлэхийг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, бүрэлдэхүүн сургуулиудын захирлуудад, зохион байгуулалтын төлөвлөгөө, арга хэмжээний зардлыг батлуулж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав нарт тус тус хариуцуулав. Төгсөлтийн арга хэмжээг ёслол төгөлдөр хариуцлагатай зохион байгуулж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, бүрэлдэхүүн сургуулиудын захирлуудад үүрэг болгов.

2. ШУТИС-ийн 2018/2019 оны хичээлийн жилийн сургалтын нэг кредитийн үнэлгээг нэмэгдүүлэх хувилбарыг дэмжиж, үндэслэлүүдийг зөв дараалалд оруулж редакцийн найруулга хийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов. 

3. 2018/2019 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээний нэгдсэн хуанлид саналуудыг тусгаж, дахин боловсруулалт хийж батлуулж ажиллахыг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнанд үүрэг болгов.

4. ШУТИС-ийн багш, ажилтны ёс зүйн дүрэм”-д өөрчлөлт оруулан хэлэлцүүлэх, ёс зүйн зөвлөлийн ажлын төлөвлөгөөг хичээлийн жилийн эхэнд ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж ажиллахыг ЗХНГ-ын дарга Н.Ганзориг, ШУТИС-ийн Ёс зүйн зөвлөлийн дарга, профессор А.Эрдэнэбаатар нарт үүрэг болгов.    

5. Ёс зүйн зөвлөлийн дарга, гишүүдэд 2017/2018 оны хичээлийн жилд хийсэн ажлын үр дүн, гишүүдийн ажлын оролцооны үнэлгээг харгалзан “ШУТИС-ийн багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн ажиллах журам”-ын дагуу ажлын урамшуулал (ПБ-6)-ыг 100 хувь бодож олгохыг дэмжив.

6. ШУТИС-ийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар хариуцан гүйцэтгэж байгаа ажил үүргээ хангалттай сайн биелүүлсэн, цахим архив бүрдүүлэх ажлыг санаачлан гүйцэтгэж, идэвх санаачилга гаргаж үр бүтээлтэй ажиллаж байгаа Барилга, архитектурын сургуулийн захирлын туслах Б.Ган-Эрдэнэ, Механик, тээврийн сургуулийн захирлын туслах Г.Энхтуул, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирлын туслах Д.Дарийм нарыг урамшуулахыг дэмжив.

 

Захиргаа, хүний нөөцийн газар