ШУТИС-ийн Ахлах сургуулийн “Эрдмийн баярын”-ын ёслолын үйл ажиллагаа


6-р сар. 11, 2018, 10 a.m.

ШУТИС-ийн Ахлах сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн суралцагчдын төгсөлтийн “Эрдмийн баярын”-ын ёслолын үйл ажиллагаа 2018.06.11-ний өдрийн 10-13 цагт ШУТИС-ийн Хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.

Эрдмийн баярын үйл ажиллагаанд:

  • ШУТИС-ийн сургалт оюутны асуудал эрхэлсэн дэд захирал доктор (Ph.D), профессор  Х.Энхжаргал
  • ШУТИС-ийн сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга  доктор (Ph.D), дэд профессор Д.Гэрэлт-Од
  • ШУТИС-ийн сургалтын бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн А.Оюундэлгэрэх
  • Ахлах сургуулийн “Эцэг эхийн зөвлөл”-ийн дарга Ж.Амарсайхан нар хүрэлцэн ирж төгсөгчдөд баяр хүргэлээ.

Энэ үеэр Ахлах сургуулийг амжилттай төгсөж байгаа 57 сурагч бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ гардан авч, мөн энэ хичээлийн жилээс эхлэн Ахлах сургуулийн суралцагчид гүнзгийрүүлэн үзсэн хичээлүүдээрээ ШУТИС-ийн бакалаврын сургалтын I курсийн зарим хичээлүүдийн кредитийг тооцуулан батламжаа 44 төгсөгч гардан авлаа. Төгсөгчдөөс олон улс, улс, хотын уралдаан олимпиадад оролцож амжилт гаргасан 5 сурагчдад сургалтын төлбөрийн хөнгөлөлт олголоо.

Эрдмийн баярын үйл ажиллагааны үеэр суралцах хугацаандаа анги хамт олноо манлайлсан шилдэг суралцагчдаа шагнаж урамшуулав.

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ахлах сургуулийн “Шилдэг төгсөгч” алтан медалиар 12б ангийн сурагч Дамдины Уранчимэг шалгарч захирлын нэрэмжит шагнал, Монголын сурагчдын холбооны Авьяаслаг сурагч алтан медаль

 Монголын сурагчдын холбооны                   

Тэргүүний сурагч” алтан медалиар: О.Бат-Оргил 12а, Б.Оюунтөгс 12б, Б.Булган 12в

Монголын сурагчдын холбооны  “Эрдэм оюу” алтан медалиар: Х.Тэмүүжин 12а, Б.Мөнхжин 12б, Э.Сарангоо 12в

Монголын сурагчдын холбооны “Авьяаслаг сурагч” алтан медалиар: Б.Пүрэвсүрэн 12б, Т.Цэлмэг 12б, Б.Анужин 12б, Б.Наранхүү 12б

  • Монголын сурагчдын холбооны  “Шилдэг төгсөгч” алтан медалиар: Б.Хулан 12а, Г.Ганчимэг 12в нар шагнагдлаа.

Эрдмийн баярын үйл ажиллагаа урлагийн тоглолтоор үргэлжилж, баяр хөөр, дуу хуураар дүүрэн болж өндөрлөлөө. Бидний үйл ажиллагааг хүндэтгэн хүрэлцэн ирсэн хүндэт зочид, эцэг эхчүүд, суралцагчдадаа талархал илэрхийлье.

   

                   12а анги хамт олон                                                        12б анги хамт олон

   

                         12в анги хамт олон