Тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2018.06.06

 

Тендер шалгаруулалтын нэр: ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн лабораторийн хичээлийн зориулалттай компьютерийн процессор нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер

Тендер шалгаруулалтын дугаар: ШУТИС/201802074

Санхүүжилтийн эх үүсвэр: ШУТИС-ийн өөрийн хөрөнгөөр

ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн лабораторийн хичээлийн зориулалттай компьютерийн процессор нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцох хүсэлтэй эрх бүхий хуулийн этгээдийг битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь Төрийн цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэгүй авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.      

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын талаар дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. орлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 оны аль нэг жилийн борлуулалтын орлого төсөвт өртөгтэй тэнцүү буюу түүнээс дээш байх.
  2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй байна. /Банкны бичгээр баталгаажуулсан байх/
  3. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудын аль нэг жилийн дүн нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй гэрээт ажил гүйцэтгэсэн байна.
  4. Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016, 2017 он
  5. Тендерийн хамт 2,000,000 төгрөгийн дүнтэй цахим тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 11 цаг 00 минутад доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

Дотоодын давуу эрх тооцохгүй

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 Хаяг: Шинжлэх ухаан, технологийн их сургууль

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-34

ШУТИС-ийн хичээлийн I байр 207 тоот

Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын мэргэжилтэн: Ш.Нямсүрэн

Утас: 99101884

www.tender.gov.mn