Докторын зэрэг хамгаална

Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн докторант Далхаагийн Номин-Эрдэнэ нь “Гурван хэмжээст Цэгэн гэрэл үүсгэгч дэлгэцийн үзүүлэлтийг сайжруулах шинэ аргууд” сэдэвт бүтээлээр Техникийн ухааны докторын (PhD) зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2018 оны 6 сарын 13-ны өдрийн 15:00 цагт ШУТИС-ийн Төв байрны 203 тоот эрдмийн зөвлөлийн өрөөнд болно. Горилогчийн бүтээлтэй ШУТИС болон МУИС-ийн номын сангаас танилцана уу.

Мэдээлэл, холбоо, электроникийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөл