ШУТИС-ийн Багшийн хөгжлийн төв, CDIO хөтөлбөрийн багтай хамтран сургалт зохион байгууллаа

"CDIO стандарт, арга зүйн сургалт"-ыг ШУТИС-ийн Багшийн хөгжлийн төвөөс 2018 оны   05-р сарын 22-23-ны өдрүүдэд Е-504 тоот өрөөнд зохион байгуулж бүрэлдэхүүн сургуулиудын багшийн хөгжлийн багийн гишүүдээ хамрууллаа.

           Сургалтыг CDIO-ийн мастер багш Д.Ариунболор (ҮТС) удирдан явуулж, CDIO-ийн стандарт, арга зүйг хөтөлбөр, сургалтдаа нэвтрүүлэх, хэрэгжүүлж буй хөтөлбөртөө тохируулан өөрийн заадаг хичээлийн үр дүн, сургалтын үйл ажиллагаа, үр дүнг хэрхэн тодорхойлох CDIO-ийн мастер багш Р.Найдандорж (МехТС) "Монголын хөгжилд их дээд сургуулиудын оруулах хувь нэмэр" сэдэвт сонирхолтой лекц уншлаа.

 

Сургалтын явцад багш нар баг болон ажиллаж харилцан туршлага солилцлоо.

 БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ