Улсын Програмчлалын XXVIII олимпиадыг манай оюутнууд тэргүүллээ

2018 оны 5 сарын 11-13-ны өдрүүдэд МУБИС дээр Улсын програмчлалын XXVIII олимпиад болж өнгөрлөө. Уг олимпиадад Монгол улсын их сургуулийн ХШУИС, ШУТИС-ийн МХТС, eНС, МУБИС-ийн КМТС, Шинэ монгол технологийн дээд сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулиуд оролцсоноос ШУТИС-ийн МХТС-ийн програм хангамжийн төгсөх ангийн оюутан Тэгшбайхын Билгүүн нийт 429 оноогоор тэргүүн байрыг эзэллээ.

Мөн ШУТИС-ийн МХТС-ийн програм хангамжийн төгсөх ангийн оюутан Довчиндоржийн Эрдэнэбаяр 323 оноогоор хүрэл медаль хүртлээ.

Уг олимпиад нь оюутнуудын компьютерийн програм ашиглан асуудал шийдвэрлэх чадварыг сорьдог ба өмнө нь медаль авч байсан манай оюутнууд Microsoft, Google, Facebook, Amazon зэрэг олон улсын тэргүүлэх компаниудад ажиллаж байна.